No menu items!
HomeДасгал, хөдөлгөөнУушгины багтаамжийг нэмэгдүүлэх амьсгалын дасгал

Уушгины багтаамжийг нэмэгдүүлэх амьсгалын дасгал

-

Уушгины багтаамж гэдэг нь таны уушги багтаах нийт агаарын хэмжээ юм. 20-иод насны дунд үеэс хойш, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний уушгины багтаамж, уушгины үйл ажиллагаа аажмаар буурч байдаг. Уушгины архаг бөглөрөлтөт өвчин (COPD) гэх мэт зарим зүйлээс шалтгаалж  уушгины багтаамж, үйл ажиллагаа эрс буурдаг. Ингэснээр амьсгалахад хэцүү болж, давчдахад хүргэдэг. Аз болоход уушгины багтаамжийг нэмэгдүүлэх дасгал байдаг бөгөөд энэ дасгалыг хийснээр уушгиа эрүүл байлгаж, бие махбоддоо шаардлагатай хүчилтөрөгч авахад хялбар болно.

1. Диафрагмын амьсгал

Диафрагмын амьсгал буюу “хэвлийгээр амьсгалах” нь диафрагмтай холбогддог бөгөөд уушгины өвчтэй хүмүүст маш сайн нөлөө үзүүлдэг.

  • Мөрөө суллан  хойш суу эсвэл хэвт. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжин дээрээ тавь.
  • Хоёр секундын турш хамраараа амьсгал авч хэвлийгээ амьсгалаар дүүргэн төмбийлгөнө.
  • Таны гэдэс цээжнээс илүү гарах ёстой. Хэвлий дээрээ дарж, амаараа хоёр секундын турш амьсгалаа гаргана. Дахин давт.

2. Уруулаа цорвойлгож амьсгалах

Уруулаа цорвойлгож амьсгалах нь амьсгалын замыг чөлөөтэй байлгаж, уртаар амьсгал авахад тусална. Энэ нь уушигны үйл ажиллагааг хөнгөвчилж, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн солилцоог сайжруулдаг. Энэхүү амьсгалын дасгал нь диафрагмын дасгалыг бодвол илүү хялбар байдаг бөгөөд хаана, ямар ч үед хийж болно.

Үүнийг хийхийн тулд:

  • Хамрынхаа нүхээр аажмаар амьсгалаа аваарай.
  • Дараа нь хацраа пөмбийлгөж байгаад уруулаа цорвойлгон аль болох удаанаар амьсгалаа үлээж гаргана. Ингэхдээ амьсгал авснаасаа дор хаяж хоёр дахин их хугацаа зарцуулах ёстой. Дахин давт.

Уушгиа эрүүл байлгах зөвлөмж

Аливаа өвчинг тусч, эрүүл мэндээ муутгахаасаа өмнө сэргийлнэ гэдэг нь л хамгийн зөв арга юм шүү. Уушгиа эрүүл байлгахын тулд дараах зүйлийг хий. Үүнд:

  • Тамхи татахаа болих шаардлагатай.
  • Антиоксидант агуулсан хоол хүнс идэх хэрэгтэй
  • Томуугийн эсрэг вакцин, уушгины хатгалгааны эсрэг вакцин хийлгэх. Энэ нь уушгины халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг сайжруулахад тусалдаг.
  • Уушгины хэвийн үйл ажиллагаанд тус болохуйц дасгал  ойр ойрхон хий.
  • Гэр доторх агаарын чанарыг сайжруулах. Агаар сэлгэж цэвэр агаар оруулахын зэрэгцээ гэр дотор агаар шүүгч гэх мэт хэрэгслийг ашиглаж  хөгц, тоос зэрэг бохирдуулагчийг багасгах хэрэгтэй.

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд