No menu items!
HomeЗөвлөгөөМахыг хэтрүүлэн хэрэглэвэл биед дараах сөрөг нөлөөг үзүүлнэ

Махыг хэтрүүлэн хэрэглэвэл биед дараах сөрөг нөлөөг үзүүлнэ

-

Хэдийгээр мах нь хүний ​​хоол хүнсний  чухал хэсэг боловч хэт их идэх нь эрүүл мэндэд хортой байдаг аж. Гэхдээ мах огт хэрэглэхээ боль гэсэн үг биш хамгийн гол нь тохируулан хэрэглэх нь чухал. Ингээд махыг хэтрүүлбэл биед ямар сөрөг нөлөө үзүүлдгийг танд тайлбарлаж өгье.

 1. Бөөрний чулуутай болж болзошгүй

Амьтны гаралтай уураг  нь purines гэх мэт маш олон нэгдэлтэй байдаг. Эдгээр нь шээсний хүчил болон задардаг бөгөөд хэрэв танд энэ хүчил хэт их байвал бөөрний чулуу үүсэх магадлалтай. Махны хэрэглээг хязгаарлах, их хэмжээний ус ууснаар үүнээс зайлсхийх боломжтой.

2. Биед шингэн дутагдаж болзошгүй

Дээр дурдсан шээсний хүчил илүүдсэнээр ердийнхөөс илүү цангана. Хортой хог хаягдлыг шингэлэхийн тулд бөөрөнд ус хэрэгтэй байдаг. Иймд та хаана ч байсан үргэлж ус авч явах хэрэгтэй.

3. Өтгөн хаталт

Маханд уураг маш ихээр агуулагддаг ч эслэг огт байдаггүй. Эслэгийг ихэвчлэн жимс, хүнсний ногоо, үр тариа зэргээс авдаг тул эдгээрийг хоолны дэглэмдээ багтаасан эсэхээ шалгаарай. Өтгөн хатах, гэдэс өвдөх нь эслэг  дутагдаж байгааг илтгэх анхны шинж тэмдгүүдийн нэг юм.

4. Толгой өвдөнө

Шингэний дутагдал нь толгой өвдөх нэг шалтгаан юм. Энэ нь цусыг өтгөрүүлэхэд хүргэдэг бөгөөд ингэснээр тархи руу очих хүчилтөрөгчийн урсгал багасдаг. Нөгөөтэйгүүр, салями, хотдог зэрэг махан бүтээгдэхүүнд нитрат агуулагддаг тул тархины цусны урсгалыг нэмэгдүүлдэг.

5. Зүрх өвдөж болзошгүй

Хоол хүнсэндээ эслэг их хэмжээгээр агуулсан хүнс оруулж байвал та зүрхний өвчнөөс сэргийлж чадна. Хэт их мах хэрэглэвэл эслэг тэр хэрээр бага хэрэглэж байгаагийн илрэл. Хэт их махны хэрэглээ нь зүрхэнд муугаар нөлөөлж зүрхний өвчин тусах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг  байна. Учир нь мах нь муу холестерины түвшинг ихэсгэдэг ханасан өөх тос ихээр агуулдаг.

6. Өвчлөмтгий болно

Маханд агуулагдах ханасан өөх тос нь биеийн үрэвслийг арилгахад шаардлагатай антиоксидант огт агуулдаггүй. Харин антиоксидантууд нь ихэвчлэн жимс, хүнсний ногоонд байдаг тул “өнгөлөг” хоолны дэглэм барих нь маш чухал юм. Зарим жимсний өнгө нь антиоксидантын пигментийг илтгэнэ.

7. Амнаас эвгүй үнэр гарна

Мах нь маш өндөр уураг, өөх тос агуулдаг боловч нүүрс усгүй хоол хүнс нь бие махбодид кетон үүсгэдэг. Кетонууд амьсгалаар ялгардаг бөгөөд ацетоны үнэртэй байдаг. Тиймээс, хэрэв та кето хоолны дэглэм барьж байгаа бол амьсгалахад таагүй үнэр үнэртэж магад. Иймд хоол хүнсэндээ нүүрс усыг зохистой хэмжээгээр оруулж байгаарай.  

8. Үс, арьсны асуудал үүснэ

Махан бүтээгдэхүүнд витамин С ховор байдаг бөгөөд витамин С нь таны арьс, үс, хумс, яс болон бусад зүйлд нэн тустай коллаген уургийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв таны үс, арьсанд тааламжгүй өөрчлөлт анзаарагдаж байгаа бол хоолны дэглэмээ эргэн харж, мах идэхээ болих хэрэгтэй.

9. Яс сийрэгжих

Их хэмжээний уураг нь шээсээр кальцийг алдагдахад хүргэдэг. Кальци нь эрүүл ясанд зайлшгүй шаардлагатай байдаг. Хүний бие өөрөө кальци үүсгэдэггүй. Та зөвхөн идэж буй хоол хүн эсвэл нэмэлт тэжээлээр дамжуулан уг аминдэмийг авах боломжтой. Хэрэв энэ нь хангалтгүй бол таны яс сийрэгжиж эхэлнэ.

10. Их ядрах

Махыг хүнд хоол гэдэг нь үүнтэй холбоотой. Учир нь махан хоолыг шингээхийн тулд бидний хоол боловсруулах систем маш их ядардаг. Ийм л учраас жимс ногоо идсэний дараа бие хөнгөн харин махан хоол идсэний дараа бие хүнд, залхуутай болж ядардаг ажээ.

Та мах бага хэрэглэснээр уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах боломжтой.

Мах идэх өдрөө цөөлснөөр таны биед төдийгүй хүрээлэн буй орчинд ашиг тусаа өгөх болно. Ингэснээр та хүлэмжийн хийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

Эх сурвалж: Brightside

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Хөшигийн хөндийд гарсан зам тээврийн ослын улмаас 14 хүн ГССҮТ-д хүргэгджээ

Цаг агаарын байдлаас шалтгаалан өчигдөр Төв аймгийн Баянчандмань хүртэлх авто зам, мөн Хөшигийн хөндийд байрлах "Чингис хаан" олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны...

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдсөн осол гарчээ

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш зам руу...

Их хэмжээний мөнгийг нуух зорилготой, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлжээ

Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн шалгах газар энэ сарын 5-ны өдөр Эдийн засгийн аюулгүй байдал, татварын тогтолцоонд сөргөөр нөлөөлөхүйц их хэмжээний мөнгөн хөрөнгийг нуун далдлах зорилгоор...

“Орон сууцны захиалга өгч, барилга нь ашиглалтад орохгүй хохирсон иргэдээс гомдол, мэдээллийг авч байна”

Улаанбаатар хот болон аймгуудад орон сууцны барилга, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа иргэдийг хохироож, зөрчил үүсгэж буй асуудлыг https://docs.google.com/... /1FAIpQLSeySIyW4.../viewform... холбоосоор Барилга, Хот Байгуулалтын Яаманд мэдэгдэх...

трэнд