No menu items!
HomeУИХ-ын гишүүнУлстөрчдийн ЁС ЗҮЙГҮЙ үйлдлүүд

Улстөрчдийн ЁС ЗҮЙГҮЙ үйлдлүүд

-

Сүүлийн үед зарим УИХ-ын гишүүд, төрийн албан тушаалтнуудтай холбоотой таагүй мэдээлэл гарч, олон нийтийн бухимдлыг хүргэж байна. Иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй мэдээллүүдийг нэгтгэн хүргэе.

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын нэр бүхий гишүүн өөрт нь хү чирхийлэл үйлдсэн тухай мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Түүний мэдээлэлд дурдагдсан баримтуудаас үзэхэд да рамталсан гэх хүн нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байв.

Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Б.Сүндэръяагийн гаргасан мэдээлэлд өөрийгөө огт хамааралгүй хэмээн мэдэгдэж, хүчирхийллийн эсрэг “Me Too” хөдөлгөөнд нэгдээд байсан.

Гэвч Иргэн Б.Сүндэръяа 2021 оны 4-р сарын 14-нд Цагдаагийн ерөнхий газарт хү чирхийллийн асуудлаар гомдол гаргасан юм. Тэрээр энэ үеэрээ “Ц.Анандбазар гишүүнтэй 2019 онд танилцсан. Танилцах хүсэлтийг манай найзаар дамжуулан олон удаа тавьж байсан ч тэр болгонд нь татгалзаж байсан. Ц.Анандбазар гишүүний асуудлаар 1000 гаруй охин холбогдсон. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй. Миний хувьд нандин нууцаараа Ц.Анандбазар гишүүнд барь цаалагдсан. Насаараа ингэж да рамтлуулж чадахгүй. Энэ хүнийг би дийлэхгүй болохоор өргөдөл гомдол гаргаж чадахгүй байсан. Бүх нотлох баримт надад байгаа” гэжээ.

Асуудал одоогоор эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Цахим орчинд гарч байгаа гомдол мэдээллийн талаар байр сууриа илэрхийлэх, тайлбар хийхийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Танд зөвлөж байна” гэсэн байдаг.

Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан

1. С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрсэн

Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы эхнэр аав, ээжийгээ сахихаар ХӨСҮТ рүү нэвтэрч, орчин нөхцөл нь таалагдахгүй байна гэдэг шалтгаанаар маргааш нь халдварын голомтот бүсээс гарсан тухай мэдээлэл гарч, олныг бухимдуулсан. Энэ талаар тэрээр олон нийтэд тайлбар хийхдээ “Иргэдэд бодит мэдээлэл өгөх ёстой. Манай хадам аав 100 хувь асаргаанд байдаг, 80 настай хөгшин. Хоёр хөгшин хоёулаа Covid-19 авсан нь батлагдсан. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ барьж, ХӨСҮТ рүү эхнэр маань хүргэж өгсөн. Манай эхнэр халдвар гарсан голомт буюу аав, ээжийндээ очиж тусгаарлагд гэсэн мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагуу тэнд тусгаарлагдаж байна. Дэглэм журмыг миний гэр бүл зөрчих ёсгүй. Тэр тал дээр олон нийтийн хөндөж байгаа сэдэв болон бусад асуудлуудаар хэн ч давуу эрх эдлэх ёсгүй” гэсэн байдаг.

2. Хүүгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаас гаргуулсан

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Боловсролын зээлийн сангийн зээлээр Бристолын их сургуульд суралцахаар болсон тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан.

Иргэн Э.Энхбат “Шадар сайдын хүү дэлхийн шилдэгт тэнцээд улсаас хөнгөлөлттэй зээл авсанд уур хүрээд байгаа юм биш л дээ. Гол нь миний хүү дэлхийд 25-д ордог Калифорнийн их сургуульд МЕХАНИК ИНЖЕНЕРЭЭР тэнцчихээд байхад журам дээр нь зөвхөн магистр докторт олгоно (бакалаврыг хассан) гээд ЗГ-ын 2020 оны тогтоолоор журмыг өөрчилсөн. Үүнээс болоод миний хүүд зээл, тэтгэлэг олдохгүй гээд явж чадахгүй болоод байхад ШАДАР САЙДын хүүд тэр журам нь үйлчлэхгүй олгосон явдал юм. Зүй нь журмаараа дэлхийн шилдэгт тэнцсэн хүүхэд бүрд л өгмөөр байна. Та бүхэн ШАДАР САЙДыг зүхэх биш, тэр журмыг буцаан сэргээж ДЭЛХИЙН ШИЛДЭГТ ТЭНЦСЭН Л БОЛ БАКАЛАВРТ Ч БАС ӨГДӨГ БОЛГОХЫН ТӨЛӨӨ НЭГДЭХИЙГ хүсэж байна. Таны хүүхэд дэлхийн шилдэгт тэнцсэн байхад улс дэмжихгүй гэчихээд даргын хүүхдэд эрх олгож болох уу” гэжээ.

Харин уг асуудалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

Тэрээр “…Аав нь улс төрийн хариуцлагатай алба хашиж байгаа төрийн хүний хувьд цар тахлын хүнд үед ард иргэдээ талцуулан бухимдуулахгүйн тулд ёс зүйн алхам хийгээд хүүгийнхээ сургалтын төлбөрийг төрийн санд буцаан шилжүүлж, хөтөлбөрөөс татгалзаж байна…” гэжээ.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж

Хууль зүйн сайд асан, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон. Тэрээр Lexus маркийн машинтай Хан-Уул дүүрэгт явж байхдаа явган зорчигч руу шавхай цацсаныг нэгэн иргэн баримтжуулж, олон нийтэд дэлгэсэн байдаг. Уг бичлэгт  суудлын бүсээ зүүгээгүй нь тод харагддаг бөгөөд хуулийн дагуу түүнийг 20 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн түүний унаж явсан тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн, зөрчил гаргасан зэрэг нийтдээ 30 төрлийн зам тээврийн зөрчил гаргасан бөгөөд 752 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй нь ил болсон юм.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ сарын 18-ны орой сог туугаар машин жолоодож яваад, ноцтой осол гаргасан бичлэг нь цахим орчинд ил болсон. Тэрбээр машинд ганцаараа явсан бөгөөд сог толтын зэрэг нь өндөр байсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байдаг.

Түүнчлэн түүний хөлөглөж явсан “Ниссан Тиана” маркийн автомашины өнөөдрийг хүртэл төлөөгүй нийт 43 удаагийн торгуультай гэдэг нь ил болсон юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар ажиллах болсон тухай мэдээл гарч, олныг бухимдуулсан. Хамгийн гол нь энэ албыг хаших хүн нь наймаас доошгүй жил төрийн албанд ажилласан, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх зэрэг шаардлага тавигддаг ч Б.Энхмөрөнгийн хувьд хангаагүй байсан ажээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн энэ асуудлын дараа өрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ өгсөн байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хорионы үед Бага тэнгэрийн аман дахь өөрийн гэртээ лам нар залж, ном хуруулж буй зураг цахим орчинд түгжээ.

Улс орны хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед олон хүн цуглуулсан үйл явдал нь УОК-ын дэглэм, журмыг ноцтой зөрчсөн явдал хэмээн иргэд үзэж байна. Хууль тогтоох, сахиулах үүрэгтэй төрийн түшээ хүн өөрөө дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байна.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд