No menu items!
HomeХүмүүсMrs M-ийн тухай сонирхолтой баримтууд

Mrs M-ийн тухай сонирхолтой баримтууд

-

Олны мэдэхээр тайзны нэр Mrs M. буюу Тамир нь 1993 оны 1 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн. Түүний ээжийг жүжигчин Энхтуул гэдгийг та нар маань мэдэх байх. Тамир нь 3 хүүхэдтэй айлын том нь бөгөөд 2007 онд Герман улсруу гэр бүлээрээ нүүж, тэндээ ахлах ангиа Stuttgart хотын “Gottlieb Daimler Schule” сургуульд сурчээ. Харин Монголд байх хугацаандаа “Goethe” герман хэлний сургуульд 9-р анги хүртлээ суралцаж байсан. Түүний ээж О. Энхтуул Монголын урлагийн салбарт нэртэй жүжигчин бөгөөд Тамир нь багаасаа шүлэг бичих, ном унших сонирхолтой хүүхэд байжээ. Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь  олон ч хүний сонирхлыг татдаг. Ээжийнхээ залуу насны гоо үзэсгэлэнг өвлөн төрсөн тэрээр стиль имиж, дуулалтаараа хэнээс ч дутахгүй нэгэн.

Тэрээр 2008 оноос эхлэн Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож урлагийн гараагаа эхлүүлж байжээ. 2014 онд Slap Label-н Sing Like a Pro төсөлд оролцож продюсер, рэппер Lil Thug E-тэй хамтран “Цор Ганц” нэртэй дуу гаргаснаар олонд танигдаж эхэлсэн. Үргэлжлүүлэн тэрээр Slap Records-с “Gentleman” нэртэй нийт 13 дуунаас бүрдсэн анхныхаа цомгийг 2016 онд гаргасан байна.

Тэрээр B2 Talent Asia LLC -н лэйбел болох “B2 Music”-с анхны англи хэл дээрх дуугаа гарган, продюсераар Silver Strike ажиллаж Tasty нэртэйгээр 2019 оны 5 сарын 16 нд олны хүртээл болгосон. Tasty дууг гарсан үедээ дэлхийн алдартай цахим сэтгүүлүүд дээр онцлогдон Vibe magazine болон B2-гийн хамтарсан Urban Asia Vol.2 цомогт орж байсан юм. Цаашлаад 2020 онд B2 Music-с шинэ EP цомгоо гаргахаар ажиллаж байгаа аж. Цомогт багтсан дуун дээр Америкийн нэрт продюсер Harry Fraud хамтран ажиллах юм. Harry Fraud нь Америкийн нэртэй олон уран бүтээлчдийн продюсераар ажилладаг бөгөөд олны мэдэхээр French Montana –гийн продюсер билээ.

2014 оноос эхлэн Mrs M хамтлагаасаа гарч соло дуучны кареераа эхлүүлсэн. Анхныхаа цомгоос хойш нэг хэсэг уран бүтээлийн завсарлага авсан бөгөөд 2018 оны 12 сарын 20-нд “Гоё Тэ” дуугаа цацаж эргэн уран бүтээлээ хийж эхэлжээ. 2018 оны 11 сараас эхлэн Хонконг-н “B2 Talent Asia LLC”-тэй менежментийн гэрээ байгуулснаар олон улсын хөгжмийн зах зээлд гарахаар зорин ажиллаж эхэлсэн байна.

“Vibe Magazine” аас гаргасан Азийн олон уран бүтээлчдийг нэгтгэсэн “Urban Asia Vol’’ цомогт “Mrs M – Bang” дуугаар мөн Азийн “Billboard” оос гаргасан “Electric Asia, Vol.2” цомогт “Mrs M – Triangle” дуугаар оролцож байжээ. Түүний зөвхөн монгол хэлээр дуулсан дуунууд нь л гэхэд YouTube дээр нэг сая гаруй хандалт авчээ. Сонирхуулахад түүний клипэд содон загварын хувцас, чамин нарны шилнүүдийг онцгойлон харуулдаг. “Би эдгээрийг өмсөж байхад илүү тайван, итгэлтэй байдаг. Миний нүдээр хэн ч харахгүй шүү дээ” гэж Mrs.M хэлж байсан удаатай. Түүний өвөрмөц хэв маягийг хүмүүс хүлээн зөвшөөрч чадвал өөрийгөө ойлгуулсанд тооцох аж.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд