No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсД.Лхамсүрэн: Өөрийг нь бусадтай харьцуулсан, жишсэн үг, үйлдлийг хүлээн авах нь хамгийн...

Д.Лхамсүрэн: Өөрийг нь бусадтай харьцуулсан, жишсэн үг, үйлдлийг хүлээн авах нь хамгийн таагүй мэдрэмж

-

“Ногоон бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ сонс” подкастыг албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт нийгэмд буй хэвшмэл ойлголт эрчүүдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, эрчүүдийн сэтгэл зүйн илэрхийлэмж эмэгтэйчүүдийнхээс өөр эсэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.

-Өнөөгийн нийгэмд эрчүүдийн дунд тулгамдаж буй нийтлэг асуудал нь юу байна вэ?

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Монгол эр хүн гэхээрээ л өөр цустай, өөр бие махбодтой юм шиг ойлголт байдаг. Өнөөгийн нийгэмд эрчүүдийн дунд нийтлэг тулгарч буй асуудал нь нэгдүгээрт, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал. Хоёрдугаарт, эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад бага. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш эмэгтэйчүүдийн дундаж наслалт нэмэгдсэн бол эрчүүдийн бага хэвээрээ байгаа. Энэ нь амьдралын хэв маягтаа анхаарал хандуулдаггүйтэй холбоотой.

Сэтгэл зүйч А.Энхчимэг: Эр хүний талаарх нийтлэг, хэвшмэл ойлголт хүмүүсийн дунд байдаг. Эр зоригтой, хүчтэй, баатарлаг гэх мэт. Энэ ойлголт хаанаас улбаатайг судалвал, эзэнт гүрний үед эрх мэдлээ тогтоохын тулд эр бяр, хүч чадал гэх зэрэг бие махбодийн хөгжлийг илүүд үзэх нөхцөл өндөр байсан, үүгээрээ дамжуулан эр хүн гэдэг дүрийг бий болгосон талаар судалгаа байдаг. Гэтэл өнөөгийн нийгэмд бидний үндсэн хэрэгцээ өөрчлөгдсөн. Эрчүүд ан агнаж, ар гэрээ тэжээхгүй болсон шүү дээ. Тэгэхээр хэвшмэл ойлголт нь эргээд нийгэмд хэрхэн нөхөөлж байгаа нь анзаарагдаад байна.  

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Би хувьдаа хэвшмэл ойлголт байх нь муу биш гэж боддог. Аливаа зүйлийн талаар хамгийн түрүүнд төсөөлөлд бууж байгаа зүйл нь хэвшмэл ойлголт. Төсөөлөл нь заримдаа зөв, заримдаа буруу байж болно. Монголд амьдралаа сайн авч явдаг гэхээсээ илүүтэй сайн, жинхэнэ эр хүн гэсэн дүр бага байдаг болохоор нийгэмд тэрхүү дүр дутагдаад байна уу гэж хардаг.

Сэтгэл зүйч А.Хонгорзул: Сайн аавууд зөндөө бий. Гэхдээ нийгэмд ил гарч ирдэггүй учир бид бага байдаг мэтээр үнэлдэг. Хэвшмэл ойлголт нь эерэг, сөрөг тайлтай байж болно. Харин сөрөг хэвшмэл ойлголт нь бидний нүдэнд илүү өртдөг юм болов уу.

-Нийгэмд сөрөг хэвшмэл ойлголт нь давамгай байдлаар ажиглагдах нь эргээд ямар сөрөг нөлөө үзүүлэх юм бэ?

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Өнөө цагт хүүхэд залуучуудын  үзэж буй дууны клип, кинон дээр эрэгтэй хүнийг нэг бол амьдралын маш буруу хэв маягтай эсвэл асуудлыг хүчээр шийддэг зодоонч, хүчирхэг баатрын дүрээр л харуулж байна. Эргээд үүнийг үзэж өссөн хүүхэд энэ хэмжээнд нь л хүрэхгүй бол “муу” эр хүн болох юм шиг ойлголтыг авна.

Сэтгэл зүйч А.Хонгорзул: Нөгөө талаас эрчүүд бүлэг дундаа гадуурагдах вий, шоолуулах вий гэсэн хандлага ажиглагддаг. “Чи одоо эмэгтэй хүн шиг шалчиганаад” л гэдэг шүү дээ. Сошиал орчин дахь сэтгэгдлүд ч мөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг хооронд нь харьцуулж, аль нэг жендер нь хүчтэй эсвэл сул дорой байх ёстой мэт хандлага  давамгайлдаг. Эрчүүдийн хоорондын харилцаа хатуу байдаг гэж ажиглагддаг. Тиймээс хүлээлтэнд хүрэхийн тулд тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн зохомол дүрийг үүсгэдэг юм болов уу.

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Олны дунд хэн нэгнээс өөрийг нь бусадтай харьцуулсан, жишсэн үг, үйлдлийг хүлээн авах нь хамгийн таагүй мэдрэмж. Үгэндээ биш ямар бүлгийн дунд байгаа вэ гэдэг нь чухал юм шиг санагддаг. Хүлээж авах нь эрчүүдийн дунд, эмэгтэйчүүдийн дунд, ганцаараа байхаас шалтгаалан харилцан адилгүй.

Эрэгтэй хүний сэтгэлзүйн байдал, аливаа зүйлийг хүлээж, тусгаж авах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвар нь эмэгтэй хүнийгхээс ялгаатай юу?

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Эрэгтэй хүний сэтгэл хөдлөл эмэгтэй хүнийхээс ялгаатай, илүү, дутуу гэсэн зүйл байхгүй. Гол нь сэтгэл хөдлөлөө гадагшлуулахгүй хэр хугацаанд хадгалж, тэр нь өөрт хэр нөлөөлж байгаа л асуудал.

-Хэвшмэл ойлголтод дөрөөлж эрэгтэй хүмүүст хөндөж байгаа хандлагын хортой сөрөг нөлөө нь юу вэ?

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Ирээдүйд илүү өргөн цар хүрээг хамарч, томоохон асуудал болж болох зүйл нь өөртөө илүү өндөр шаардлага тавьдаг, сэтгэл хөдлөлөө нуудаг бас нэгэн иргэнийг бэлдэх. Асуудлаа шийдвэрлэх загвар нь буруу өвлөгдөх гээд байна гэсэн үг.

Сэтгэл зүйч А.Хонгорзул: Сөрөг нөлөөллийн хувьд архи мансууруулах бодист донтох, асуудлыг хүчээр шийдэх хандлагатай. Сөрөг зан үйлд өртөх магадлал өндөр.Үүний гол шалтгаан нь өөрийгөө илэрхийлдэггүй, нээлттэй бус байдал юм болов уу?

-Дээр дурьдсан сөрөг үр дагавруудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн: Хүүхдээ байгаагаар нь хүлээн авч сул дорой, хүчгүй зан авир гаргасан тохиолдолд заавал засах гэж оролдох бус сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурахад нь анхаарах хэрэгтэй. Хүчээр ийм ч, тийм ч байлгах гэж оролдох нь таагүй үр дүнд хүргэдэг. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ аль болох нээлттэй байх тал дээр анхаарах нь зүйтэй болов уу.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд