No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #20: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй

Зүрхээ Сонс #20: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Өөрийнхөө өнгөрснийг хүлээн зөвшөөрөх талаар ойлголттой болохыг хүсвэл энэ дугаарыг сонсоорой.

Подкастыг сонсох:

Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй

Хүлээн зөвшөөрөлт гэдэг нь таны амьдралын туулсан зам, туршлага, мэдрэмж, мэдлэг юм. Үүний дотор таны үнэт зүйл, итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл,  өссөн төрсөн газар зэрэг багтана. Хэрэв та өнгөрснөө хүлээн зөвшөөрч чадвал өнөөдрийн хувь хүнээ байгаагаар нь ойлгох болно. Ингэж чадвал хүн амьдралдаа илүү сэтгэл ханамжтай байх юм. Мөн та байгаа зүйлийг бодитоор үнэлж, дүгнэж чадвал сэтгэл зүйн хувьд эрүүлээр урагшлах болно. 

Хүн өөрийнхөө бүх мэдрэмж, дурсамжаа хүлээн зөвшөөрснөөр онцгой гэдгээ ойлгож чаддаг. Гэтэл өөрийнхөө давуу болон сул тал амьдралын дурсамж, сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөрч чадахгүй байснаар хүмүүст таалагдахын тулд дүр бүтээж эхэлдэг. Энэ нь эргээд хор уршиг дагуулна. Яагаад гэвэл байнга дүр бүтээгээд байхаар өөрт маш төвөгтэй байна. Учир нь би тэр хүмүүсийн бодож байгаа шиг төгс биш гэдгээ мэдэж байгаа учир сэтгэл зүйн байдалд нөлөө үзүүлж эхэлдэг. 

Улмаар цаад харилцаж байгаа хүмүүст өөрийн тань талаар эерэг дүр үүссэн байгаа. Гэтэл тэр нь хиймэл учраас тодорхой нөхцөлүүдэд зөрчигдөнө. Ингээд жинхэнэ дүр гарч ирэхэд итгэж байсан хүмүүсийн урам хугардаг. Тэгэхээр өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд таатай, таагүй мэдрэмжийг ор тас үгүйсгэж, түүнээс зугтааж, дүр бүтээх хэрэггүй. Харин тэр цаг хугацаа миний амьдралд байсан. Түүнээс юуг нь одоо цаг дээр авч үлдэж, өөрчилж, сургамж болгох вэ гэдэг нь бодитоор үнэлээрэй.

Өнгөрсөн үе бол намайг бий болгосон нэг хэсэг юм гэдгийг ямар ч шүүмжгүйгээр хүлээж авч чадвал ирээдүйрүүгээ эрүүлээр алхана.

Мөн зарим хүмүүс намайг байгаагаар нь хүлээж авбал ав гээд бусдад өөрийн үзэл бодлоо тулгадаг. Гэтэл үүнийг нь нягтлаад харвал хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэдгээс айсан айдас, мэдрэмжээр дамжин гарч байгаа зүйл байдаг. 

Ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүсийг анзаарвал ёс зүйгүй болж, бүтээж байгаа дүрээсээ шалтгаалж, ядарч сульддаг. Мөн дотоод хүнтэй нь зөрчилдөөд ирэхээр дахиад өөртөө урам хугардаг. Өөрийнхөө талаар бодох бодлууд нь сөрөг болж эхэлдэг. Магадгүй энэ байдал нь гэр бүлийнх харилцаанд нь ч сөргөөр нөлөөлж болох юм. 

Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүс гэр бүлийн орчинд ч гэсэн нэг дүрийг бий болгочихсон байдаг. Тэр зарчмынхаа дагуу хүүхэд хүмүүжүүлээд, хосын харилцаанд ороод ирэхээр зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл, хил хязгаар алдагддаг гэсэн үг. Хүн ёс суртахууны хувьд зөрчилтэй байвал ажил, амьдралд нь нөлөөлөх талтай.

Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурахын давуу талууд

Энэ нь амьдралаас авах аз жаргал, сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Мөн өөрийнхөө дуртай, дургүй зүйлсийг мэдэж, хил хязгаараа тогтооход маш чухал үүрэгтэй. Түүнчлэн ажил, амьдрал дээрээ хэн байхыг хүсч байгаа вэ гэдгийг мэдрүүлнэ.

Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрснөөр бүх асуудал тодорхой болно. Хэрэв та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадсан бол бусдын ялгаатай байдал, туулж буй амьдралыг  ойлгож эхэлнэ. Өөрөөр хэлбэл, бусдыг өөр шигээ хүндэлж сурна гэсэн үг.  Хүн аливааг шүүмжилж болно. Гэхдээ тэр нь дүн шинжилгээтэй өгөөжтэй байх хэрэгтэй. 

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд