No menu items!
HomeХөтөчМRI шинжилгээний төлбөрийн талаарх мэдээлэл

МRI шинжилгээний төлбөрийн талаарх мэдээлэл

-

Хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүргэдэг “Хөтөч” булангаараа улсын болон хувийн эмнэлгүүдийн MRI шинжилгээний төлбөрийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.

MRI шинжилгээ нь эмчид үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх нэн шаардлагатай үнэ цэнэтэй мэдээллийг гарган өгдөг нэг төрлийн оношилгооны арга юм. Энэ шинжилгээ нь эсийн төвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн өөрийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж зураг болгон хувиргадаг технологид суурилдаг. Иймээс өвчин, эмгэг нь рентген болон компьютер томографын шинжилгээгээр илрэхгүй тохиолдолд MRI шинжилгээг ашигладаг.

Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  

УНТЭ-ийн Дүрс Оношилгооны Төвийн Радиологийн тасаг нь 1934 онд Улсын Төв Эмнэлэгт (одоогийн УНТЭ) Эрүүлийг Хамгаалах Яамны сайдын тушаалаар Манай улсын анхны эмнэлгийг түшиглэн байгуулагдсан ууган тасгуудын нэг юм. ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ” төслийн хүрээнд тус эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлсэн билээ.

Эмчийн үзлэгээр шаардлагатай гэсэн тохиолдолд MRI шинжилгээ хийнэ. Эрүүл мэндийн даатгал төлдөг хувь хүн нэг удаа MRI шинжилгээ хийлгэхэд нийт үнэ буюу 325 мянган төгрөгөөс 165 мянган төгрөг хөнгөлүүлнэ. Оношоос хамаарч үнийн хувьд ялгаатай. Тухайлбал, толгойн MRI шинжилгээний үнэ 350,000 төгрөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 1800-0119 болон 8018-3000 утсаар лавлаарай.

Фейсбүүк хаяг: УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

УХТЭ нь Япон улсын “Toshiba” фирмийн “Activion-16” загварын 16 зүсэлтэт Комьютертомографийн аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна. Уг аппарат нь толгой, их бие, мөчдийн эрхтэнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З хэлбэрт /аксиаль, корональ, сагиталь/ оруулж оношилгоог хийнэ. Мөн уушгины эдийг HRCT хэлбэрээр зүслэг хийж өвчин эмгэгийг илүү нарийн оношлох боломжтой юм. Оношилгоо хийлгэснээс хойш 4-5 цагийн дараа оношилгооны хариу гарна.

MRI шинжилгээ хийлгэхэд онош, тодосгогчтой, тодосгогчгүйгээсээ хамаарч дундаж үнэ нь 250-500 мянган төгрөг. Эрүүл мэндийн даатгал бүрэн төлөгдсөн бол даатгалаас 165 мянган төгрөгийг хөнгөлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7015-0222 утсаар лавлана уу.

фейсбүүк хаяг: УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Улсын гуравдугаар төв эмнэлэг

2021 онд батлагдсан “Эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний үнийн жишиг батлах тухай-1” А/25 захирлын тушаалд заасанчлан МRI шинжилгээний үндсэн үнэ 350,000 төгрөг гэжээ. Эрхтэн тус бүр дээр оношоос хамааран харилцан адилгүй. Дунджаар 250-350 мянга байна гэсэн үг. Улсаас эрүүл мэндийн даатгал төлөгддөг иргэний хувьд 100 хувь үнэ төлбөргүй. Харин хувиасаа эрүүл мэндийн даатгал төлдөг иргэний хувьд Эрүүл мэндийн даатгалаас 165,000 төгрөгийг хөнгөлөх юм байна.    

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7704-6666 утсаар лавлана уу.

фейсбүүк хаяг: УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Гэмтэл согог судлалын үндэсний төв

Тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт Голланд улсад үйлдвэрлэгдсэн “PHILIPS” фирмийн “Brillanсе” маркийн 6 зүслэгт хүчин чадалтай компьютер томографийн аппаратыг 2008 онд суурилуулан ажиллаж байна.  MRI шинжилгээний үндсэн үнэ нь 350 мянган төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг бол 100 хувь үнэ төлбөргүй. Эрүүл мэндийн даатгалаа төлдөг бол датгалаас хөнгөлснөөр иргэн хувиасаа 105 мянган төгрөг төлнө.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7018-0136 утсаар лавлана уу.

Фейсбүүк хаяг: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

УБ Сонгдо эмнэлэг

Тус эмнэлгийн Дүрс оношилгооны тасагт Соронзон Резонанст Томографи (MRI), Компьютерт Томографи (CT), Рентген шинжилгээ (X-ray) /зураг, харалт, ясны сийрэгжилт, маммографи, шүд/, Хэт авиан шинжилгээ (US), Ангиографийн оношилгоо (Angiography), Бөөрний чулуу бутлах эмчилгээ (ESWL) гэх мэт дэвшилтэт оношлогооны төрлүүд байдаг.

MRI шинжилгээний хувьд эмчийн үзлэг, оношоос хамаарч үнийн хувьд харилцан адилгүй. Хамгийн доод үнэ нь 323,000 төгрөгөөс эхэлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7575-2727 дугаараас лавлана уу.

фейсбүүк хаяг: UBSongdoHospital

 Грандмед эмнэлэг

Тус эмнэлэг Герман улсын эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Siemens брэндийн 2013 оны загвар болох 1.5T бүхий хүчин чадалтай Magnetom Essenza аппаратаар оношилгоо хийдэг.  Бүтэн нурууны, тархины, Багана нуруу нугас, Зөөлөн эд, үе холбоос, булчингийн MRI шинжилгээг хийж байгаа юм. Үнийн хувьд оношоос хамаарч харилцан адилгүй байх бөгөөд дундаж үнэ 340,000-560,000 төгрөг. Тухайлбал толгойн энгийн MRI шинжилгээ 340,000 төгрөг бол тодосгогчтой нь 560,000 төгрөг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7700 0066 утсаар лавлана уу.

фейсбүүк хаяг: GrandMedHospital

Интермед эмнэлэг

Тус эмнэлэгт:

  • Цөсний зам нойр булчирхайн
  • Хэвлийн хөндий болон бага аарцгийн
  • Зүрхний
  • Тархины
  • Өвдөгний үений
  • Түрүү булчирхайн
  • Мөрний үений
  • Нурууны соронзон резонанст томографийн шинжилгээг хийдэг.

MRI шинжилгээ нь оношоос хамаарч үнийн хувьд харилцан адилгүй бөгөөд дундаж төлбөр нь 380 мянгаас 500 мянган төгрөг байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7701-1111 утсаар лавлана уу.

фейсбүүк хаяг: Intermed Hospital Mongolia

Мөнгөн гүүр эмнэлэг

Тус эмнэлэгт дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг сүүлийн үеийн аппаратуудыг ашигладаг. Тухайлбал, 1.5 теслагийн MRI аппаратыг ашиглаж, шинжилгээ оношилгоо хийж байна.

MRI шинжилгээний дундаж үнэ 300-500 мянган төгрөг. Үнэ нь оношоос хамаарна. Тухайлбал толгойн MRI шинжилгээ 350 мянган төгрөг, тодосгогчтой нь 500 мянган төгрөгийн үнэтэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7708 0303 утсаар лавлана уу.

фейсбүүк хаяг: Mөнгөн гүүр эмнэлэг

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд