No menu items!
HomeЭрүүл мэндЛинз нь нянгаар бохирдсноос хагалгаа хийлгэсэн ч хараагүй болжээ

Линз нь нянгаар бохирдсноос хагалгаа хийлгэсэн ч хараагүй болжээ

-

Сүүлийн үед харааны, гоёлын линзийг хүмүүс өргөнөөр хэрэглэх болсон. Тэр дундаа өсвөр насны хүүхдүүд харааны шил зүүхээсээ ичиж линзээр орлуулах нь элбэг болжээ. Гэвч линз зүүх нь гоо сайхны хувьд бидэнд олон давуу талыг авчирдаг ч эрүүл мэндийн асар сөрөг талтайг мартаж болохгүй юм.

Линзийг буруу хэрэглэснээр нүдээ өвтгөх, халдвар авах, цаашлаад харааны бэрхшээлтэй болоход хүртэл нөлөөлдөг тухай олон улсын эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.

Зураг дээрх энэ бүсгүйг Ирэни Эккеэшис гэдэг. Өдгөө 36 настай тэрээр анх 12 настайгаасаа харааны линз зүүж эхэлсэн байна. Тэрээр анх харааны шил зүүхээсээ ичиж, бусад хүүхдүүдэд доромжлуулж, шоглуулахгүйн тулд харааны линз зүүж эхэлж байжээ. Гэвч тухайн үед бүсгүй харааны чадвараа алдна чинээ төсөөлөөгүй нь мэдээж.

Ирэнигийн хувьд эмчийн заавраар харааны линзээ тогтмол цагт зүүж, аван, цэвэрлэдэг байсан гэнэ. Гэтэл түүнийг одоогоос зургаан жилийн өмнөх нэгэн өглөө  сэрэхэд баруун нүднээс нь нулимс гоожиж, бүрэлзсэн байна. Тухайн үед эмчид үзүүлж үрэвслийн эсрэг нүдний дусаалга дусааж хэсэг хугацаа өнгөрсөн ч удалгүй дахин өвдөж эхэлжээ.

Энэ үед бүсгүйн нүдэнд карантны ус, далайн болон бассейны усанд агуулагддаг бичил нянгаар үүсгэгддэг “Акантамоеба Кератисис” хэмээх өвчтэй болсноо мэдсэн байна.  Энэхүү өвчнөөр өвчлөгсдийн 85 хувь нь линз зүүснээс шалтгаалдаг байна. Их Британи улсад гэхэд жилд 125 хүн уг өвчнөөр өвчилдөг тухай тооцоо гарчээ.

Бүсгүйн хувьд нүдний эмч нарын зөвлөснөөр шүршүүрт орох, саунд суух үедээ линзээ зүүдэггүй байсан. Харин гараа угаасныхаа дараа буюу нойтон гараараа линзэндээ хүрч, линзээ зүүдэг байсан нь хараагаа алдах хамгийн том шалтгаан болсон нь цочирдуулжээ.

Улмаар 2013, 2014 онуудад энэхүү бүсгүй нүдний эвэрлэг бүрхэвч шилжүүлэн суулгах мэс засалд орсон ч өвчин нь нүдний угт нь тархсан байснаас баруун нүдний хараагаа алдахад хүрсэн байна.

Тиймээс линз зүүдэг хүмүүсийн хувьд зөвхөн гараа угаах нь хангалтгүй. Гараа бүрэн хуурай болсны дараа линзээ зүүхийг зөвлөж байна.

Баруун нүдний хараагаа алдсан уг бүсгүй Их Британийн контакт линзний холбоонд “Линзний саван дотор ус хүргэж болохгүй гэсэн анхааруулга, бичиг наах ёстой. Үүнийг зөвхөн Их Британи төдийгүй дэлхий даяар олон нийтэд түгээх хэрэгтэй” хэмээн хэвлэлийн хурал хийх үеэрээ мэдэгдсэн байна. Тэрээр хэзээ нэг өдөр бүх линзний сав дотор ус хүргэж болохгүй гэсэн анхааруулга байдаг болно гэдэгт найдаж байгаагаа энэ үеэр дурджээ. 

Т.МАРАЛМАА

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд