No menu items!
HomeUncategorizedCOVID 19-өөр өвдсөн хүмүүст өгөх СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө

COVID 19-өөр өвдсөн хүмүүст өгөх СЭТГЭЛ ЗҮЙН зөвлөгөө

-

Өвчин хэлж ирэхгүй хийсэж ирдэг гэсэн үг байдаг шүү дээ, коронавирусийг тусъя гэж тусаагүй нь лавтай.

Тэгэхээр өвдсөн хүнд илэрдэг нийтлэг сэтгэл зүйн хариу урвал бол хүчтэй сэтгэл хөдлөлүүд байдаг:

Энэхүү өвчнийг тусах үед хамгийн түрүүнд хүнд айж сандрах сэтгэл хөдлөл үүснэ. “Яана нээрээ тусчихлаа гэж үү”, “одоо яана аа хүндрэх болов уу”, “бүрэн эдгэрэх болов уу”, “бусад биеийн эрхтэнд муугаар нөлөөлөх болов уу”, “Ойр дотнынхоо хүмүүст халдаачих вий дээ” хэмээн санаа зовнино.

Өөрийгөө мөн буруутгаж хаанаас авчихсан юм бол, ингэдэггүй л байж тэгдэггүй л байж гэж харуусаж, буруутгаж улмаар сэтгэл санаагаар унах магадлал ихэсдэг билээ.

Тэгвэл, юуны түрүүнд танд төрж байгаа сэтгэл хөдлөлөө анзаарч тайвшрах нь чухал юм.

Хэрхэн тайвшрах вэ?

  • Гүнзгий амьсгаа аван гаргах (Тавын тоонд амьсгал аван, гурвын тоонд барин, тавын тоонд гаргах)
  • Ойр дотнынхондоо төрж байгаа сэтгэл мэдрэмжээ хуваалцах
  • Өөрийгөө өвдсөндөө буруутгахгүй байх
  • Төрж байгаа сэтгэл хөдлөлөө нэг нэгэнгүй тэмдэглэн илэрхийлэх
  • Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг өөр арга замаар илэрхийлэх (хөгжим сонсох, зураг зурах г.м)

Аливаа сөрөг бодлоос аль болох зайлсхийх

Айдас түгшүүр, сэтгэл гутралын үед олон сөрөг зүйлсийн талаар бодож эхэлдэг. Тухайлбал, одоо ингээд л бүх юм өнгөрлөө, магадгүй үхлийн талаар бодогдох, бусад аж амьдралтай холбоотой асуудалд санаа зовох, эмчилгээний үр дүнд санаа зовох гэх мэт. Тэгвэл аль болох сөрөг зүйлсийн талаар таамаглаж төсөөлөхгүй байж эерэг бодлоор өөрийгөө цэнэглэх:

  • Би эдгэрэх болно
  • Бүх зүйл сайхан болно
  • Би энэ үеийг даван гарч чадна
  • Надад туслах хүмүүс байгаа

Хүмүүсийн харилцаа хандлага эдгэрэлтэд хүчтэй нөлөөлдөг.

Хүмүүс коронавирус туссан хүмүүсийг буруутгах, сэжиглэх, хэл амаар доромжлох, зайгаа барих гэх мэт хандлага нь өвчтөний сэтгэл зүйд сөрөг нөлөөллийг авчирдаг. Үүнээс болоод сэтгэл санаагаар илүү их унадаг учир дархлаа нь улам муудах эрсдэлтэй.

Тиймээс сэтгэлийн тэнхээнээс биеийн тэнхээ шалтгаалдаг гэдгийг ухааран ар гэрийнхэн, ард иргэд болоод эмч мэргэжлийн ажилтнууд өвчтөнд хандах хандлагаа эерэгжүүлцгээе! Ингэхдээ:

  • Тухайн өвчтөний биеийн байдлыг нь утсаар юм уу мессежээр асууж, санаа тавих
  • Өвчтөнд хэрэгтэй зүйлсийг нь дөхүүлж өгөх
  • Өвчтөний сэтгэл санааны байдлыг сонсох, шууд зөвлөгөө өгөхөөс татгалзах
  • Сошиаль медиа дээр сөрөг санал сэтгэгдэл бичихгүй байх
  • Өвчин туссаных нь төлөө буруутгахгүй байх
  • Өөрийнх нь зөвшөөрөлгүй өвчин туссан гэсэн мэдээллийг бусдад түгээхгүй байх
  • Тусаад эдгэрсэн хүмүүсээс сэжиглэж зайгаа барихгүй байх
  • Ар гэрийнхэн болон ард иргэд өөрсдийнхөө сэтгэл санааны байдлыг дэмжих явдал юм.

Сэтгэлзүйч Т.Хонгорзул

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд