No menu items!
HomeЗөвлөгөөЖ.Гантулга: Уур бухимдлыг хамгийн сайн гадагшлуулах зүйл нь дасгал хөдөлгөөн

Ж.Гантулга: Уур бухимдлыг хамгийн сайн гадагшлуулах зүйл нь дасгал хөдөлгөөн

-

СЭМҮТ-ийн сэтгэцийн их эмч Ж.Гантулга уур бухимдлын талаар дараах мэдээллийг өглөө.

-Уур бухимдал гэж юу вэ?

-Уур бухимдлыг ихэвчлэн сөргөөр ойлгодог ч  уурлах нь инээх, баярлахтай л адил сэтгэл хөдлөл юм. Сэтгэл хөдлөлийг удирдаж болдогийн нэгэн адилаар уур бухимдлыг ч мөн удирдаж болно. Таагүй нөхцөл байдал үүсэхэд бие мах бод зугт эсвэл тулалд гэсэн хариу урвалыг өгдөг. Уурлах нь тулалдах буюу тухайн таагүй нөхцөл байдлын эсрэг бие, сэтгэлийн хувьд хариу урвал өгөхийг хэлдэг. Уур бухимдлаа дотроо хадгалах нь бие болон сэтгэцэд таагүй үр дагавартай учир уур бухимдлаа зөвөөр гадагшлуулж байх ёстой. Харин уур бухимдлаа бусдад илэрхийлэх, буруу аргаар гадагшлуулах нь түрэмгийлэл юм.  

-Уурлах үед бидний биед дараах шинж тэмдэгүүд илэрдэг

Цусны даралт ихсэх

Амьсгалын тоо олшрох

Нүүр улайх

Зүрх дэлсэх

Булчин татвалзах

Булчин чангарах

-Сэтгэл зүйн хувьд дараах шинжүүд илэрнэ. Үүнд:

Сэтгэл түгших

Сэтгэл гутрал

Гэмшил

Түрэмгий болох

Орчиндоо идэвхгүй болох

Стресст өртөмтгий болох

Анхаарал төвлөрөлт муудах

Өөртөө итгэлгүй болох

-Уурлах үед нийгмийн талаас ямар шинжүүд илэрдэг вэ?

Харилцааны зөрчил, гэр бүлийн харилцаанд нөлөөлөх

Хууль эрхзүйн зөрчил буюу хэн нэгнийг гүтгэх, гүжирдэх гэх мэт

Нэр хүндийн асуудал

Ажил болон хамт олны дунд биеэ зөв зохистой авч явж чадахгүйгээс болж таагүй нөхцөл байдал үүсдэг.

-Уур бухимдал юунаас болж үүсдэг вэ?

Ажлын хэт ачаалал

Харилцаа

Хорт зуршил

Өвчин

Стресс гэх мэт

-Уур бухимдлаа зөвөөр тайлж, тайвширч чадахгүй байвал эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ?  

Даралт ихсэх, судасны нарийсал, зүрхний хэм алдалт гэх зэрэг зүрх судасны өвчлөлд өртөмтгий болно.

Мэдрэлийн тогтолцооны өөрчлөлтүүд- /Нойргүйдэл, архаг ядаргаа, тархины гэмтэл, толгойн хүчтэй өвдөлт/

Бодисын солилцооны алдагдал- /бамбайн дааврын өөрчлөлт, цусан дахь сахар ихсэлт/

-Уур бухимдлаа тайлах аргууд

Гүнзгий амьсгалах

Тайвширах амьсгалын дасгал

Дотроо 10 хүртэл хоолох

Бүлээн шингэн уух

Тухайн орчноосоо түр хугацаанд холдож, өөрийгөө эсрэг хүнийхээ оронд тавьж үзэх

Бухимдлыг бууруулах өдөр тутамд хийж болох аргууд

Тогтмол амьсгалын дасгал

Дасгал хөдөлгөөн

Өөртөө цаг гаргах

Бусадтай ярилцах

Тэмдэглэл хөтлөх

Тайвшруулах дуу хөгжим, сонсох

Дээр дурьдсан уураа барих аргуудыг эртнээс хийж хэвших хэрэгтэй. Учир нь бид өдөр тутмын жижиг зүйл буюу бухимдлаа хураасаар эцсийн дүндээ хяналтгүйгээр гадагшлуулах хандлага үүсдэг. Тиймээс дээрх аргуудыг өдөр тутамдаа амьдралын хэвшил болгох хэрэгтэй. Нэг өдрийн дотор хийгээд уур бухимдлаа удирдаад сурчихгүй.  

-Хүүхдүүд бухимдангуй болсон үед ямар арга хэмжээ авах вэ?

-Хүүхэд гэдэг нь насанд хүрэгчдийн толин дахь тусгал. Тиймээс хүүхэд уурлаж, түрэмгий авир гаргаж байгаа нь гэр бүлийн дотоод орчин уур бухимдлаар дүүрэн, тааламжгүй, тухгүй байна гэсэн үг.  Тиймээс эцэг эхчүүд харилцаандаа анхаарах хэрэгтэй. Уур бухимдлыг хамгийн сайн гадагшлуулах зүйл нь дасгал хөдөлгөөн. Идэвхтэй хөдөлгөөн хийснээр уур бухимдаас үүсэх адреналин хэмээх бодис биеэс гадагшилж байх ёстой. Гэтэл хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг нь хүүхдийг бухимдуулж, засч залруулж чадахгүй нь байна.  Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хөдөлгөөнт тоглоом тоглож байвал зүгээр.

Хөл хорионы энэ нөхцөлд өдөрт хийх ажлын дэс дараалал, хийх төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Төлөвлөгөөндөө эерэгээр цагаа өнгөрөөх зүйлсийх хамруулвал зүгээр. Сул цаг их гарна гэдэг нь сөрөг мэдээлэлд автах, үүнийг дагаад бухимдал нэмэгдэх шалтгаан болдог.

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд