No menu items!
HomeХүмүүсЗалуустай мөр зэрэгцэн хөдөлмөрлөх жүжигчин А.Цэгмэд

Залуустай мөр зэрэгцэн хөдөлмөрлөх жүжигчин А.Цэгмэд

-

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин А.Цэгмэдийг онцолж байна. Тэрбээр “Өндөр ээж”, “Мар тагдсан дууль”, “Анхны яргуй”, “Ану хатан”, “Хүдэн”, “Марко Поло”, “Нийслэл хүү хэн” зэрэг олон кинонд шигтгээ мэт сайхан дүрүүдийг бүтээсэн билээ.

Тэрбээр Завхан аймгийн Завханмандал сумын нутаг мэндэлжээ. Бага насныхаа талаар “Миний ээж жирийн л нэг малчин хүн. Би 11 нас хүртлээ эмээ, ээж хоёртойгоо хурга ишгээ хариулж өссөн. Миний хо йд аавыг Аюурзана гэдэг. Би хоёр дүүгийнхээ ааваар овоглож явдаг юм” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

1955 онд аймгийн нэгдүгээр ангид элсэн орсон тэрээр “Гарын таван хуруу”-ны Шагдарт тоглодог Лхасүрэнтэй нэг ангид сурдаг байв. 

“Нийслэл хүү хэн” киног үзсэн хэн бүхэн түүний хөнгөн шингэн байдал, уян хатан чанарыг бахдаа бизээ. Арга ч үгүй юм. Тэрбээр Дунд сургуулийн сурагч байхдаа улсад данстай тамирчин байсан төдийгүй олон улсын тэмцээн хийгээд Олимпод хүртэл бэлтгэгдэж явсан. Бага байхын л хөдөлгөөнтэй хүүхэд байсан тэрээр долдугаар ангийн сурагч байхдаа Д.Норов дасгалжуулагчийн хараанд өртсөнөөр гимнастикийн анхны шигшээ багийн долоон тамирчны нэг болсон. Ийнхүү улс хувьсгалын 40 жилийн ойгоор спортын мастер болох замналаа тавьсан юм.

Тамирчнаас жүжигчин болох зам урт хийгээд адал явдал арвинтай. Тэрбээр жүжигчний ертөнцөд хөл тавьсан тухайгаа “Би өөрийгөө жүжигчин болно гэж бодож явсангүй. Ямар ч л байсан дуулж, бүжиглэчихдэг, хөгжим ч тоглочихдог хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Намайг эмээ, ээж хоёр маань “Эмч мэргэжилтэй болоорой” гэдэг байсан. Тэгсэн арван жилээ төгсдөг жил эмчийн хуваарь надад олдоо ч үгүй. Бас Биеийн тамирын дээд сургуулийн хуваарь олдсон ч тэр хуваариасаа хоцорчихсон” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.

Хүний хувь тавилан, заяа төөрөг гэж бий. Хувь заяаны тохиолоор тэр жүжигчин болжээ. Нэг л өдөр “АЖ Д.Мэнбаяр шиг гоё жүжигчин болохсон” гэсэн хүсэлдээ хөтлөгдөн ангийн анд зохиолч Ж.Дашзэвэгийн зөвлөснөөр Драмын театрын сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнээр жүжигчин болох гараагаа эхэлсэн. Ийнхүү 1965 онд Ардын жүжигчин Г.Мягмарнарантай хамт Драмын театрт дагалдан жүжигчнээр орсон байна.

Драмын театрын тайзнаа бүтээсэн анхны дүр нь Ч.Ойдовын “Далан ху далч” жүжгийн ядуу хүүгийн дүр аж. Үүний дараа Ч.Лодойдамбын “Гарын таван хуруу” жүжгийн найман настай хүү Идэрийн дүрийг бүтээснээр уран бүтээлийн жинхэнэ гараагаа эхэлсэн байна. Харин түүний дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүр нь Р.Доржпалам найруулагчийн “Өндөр ээж” киноны бага эмчийн дүр. Үүний дараа “Мартагдсан дууль” киноны Дэжидийн дүрийг бүтээсэн.

Түүний урлагийн ертөнцөд хөл тавьсан түүх эдүгээгээс 50 гаруй жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд 18 настайдаа УДЭТ хэмээх их айлын босгоор алхан гурван жилийг үдсэн. Амьдралын шаардлагаар урлагаас хөндийрсөн тэрбээр МҮОНТ-ийн хүүхдийн редакцад ассент найруулагчаар ажиллаж байгаад  хожим хойно оюутан болсон юм.

Зургийг жүжигчний нүүр номын хуудсаас авав.

Багшийн дээдийн кино драмын ангийг төгссөн тэрбээр Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж, тайзнаа олон сайхан дүрүүдийг бүтээсэн. Ингэхдээ ихэнхдээ эрэгтэй хүүгийн дүрийг бүтээдэг байж. Тухайлбал, “Хул чаахай’’, “Зодын чулуу”, “Сүүлчийн үдэлт”, “Улаан бүч”, “Дээвэр дээр суусан Кар лсон”, “Алгебрийн дэвтэр” гэхчлэн дурьдаж болох юм.

Дахин урлагаас хөндийрч, харь оронд олон жил амьдарсан түүний урлагийн ертөнцөд эргэн ирсэн дүр нь “Ану хатан” киноны Дарабалжи хатны дүр юм. Тэрбээр “Намайг “Өндөр ээж”, “Мартагдсан дууль” гэх монголын уран сайхны киноноос хойш мартсан үзэгчидтэй минь “Сайн байна уу?” гэж дахин мэндчилэх боломжийг нээж өгсөн нь “Ану хатан” кино” гэжээ.

2014-2015 онд “Тайга”, “Хүдэн”, “Ар ху дарга”, “Амьдрал ну лимсанд дургүй”, “Улаан пальто”, “Луй вар” гэсэн зургаан уран сайхны кино, “Цахлай нисэх гэж төрдөг”, “Мөр дөгч”, “Гурван найз” олон ангит кино, “Миний эмээ Дулам” богино хэмжээний кино гээд нийт 10 кинонд туслах дүр бүтээсэн.

2015 он түүний хувьд амжилт бүтээлээр арвин он цаг байлаа. Учир нь тэрбээр авьяас хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн. Мөн шагнал гардуулах ёслолын үеэр Марка Поло кинонд тоглож, олон улсын тавцанд гарах болсон тухайгаа дуулгаж байв.

Түүний бүтээсэн анхны гол дүр нь “Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүр юм.

Эрч хүч, баяр баяслаар цалгиж явдаг тэрбээр “Ер нь би гунь даггүй. Би хоёр хүүтэй. Ач, гуч нартайгаа даам тоглоно. Амралтын өдрөөр цэвэр агаарт гарч, спортоор хичээллэнэ. Хо ртой хоол хүнснээс татгалзаж, өөрийнхөө идэх ёстой хоолоо л иднэ. Үүний хүчинд өдий хүртэл да ралтын э м уусангүй” хэмээжээ.

шинэ мэдээ

“Залуус түр зуур гадагшаа явах хүсэлтэй байсан бол одоо эргэж ирэхгүйгээр гарах хүсэлтэй болжээ”

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж гурван асуудлаар нэгдсэн саналтай байгаагаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ талаар тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бид өнөөдөр гурван асуудлаар...

Авто замд 2.5 тонн давс, 12 тонн бодис цацаад байна

Нийслэлийн нийтийн эзэмшлийн авто зам, гудамж талбайн цас цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн тохижилт, үйлчилгээний компани болон гэрээт аж ахуй нэгж, байгууллагууд халтиргаа гулгаа...

Ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээх зэргээр шар усны үерийн аюулаас сэрэмжилнэ үү

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний  цас эрчимтэй хайлж, гэр хорооллын зарим хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус,...

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо орно

Өнөөдөр/2024.04.01/ Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шууран говь талын нутгаар салхи шуургатай байхыг Цаг...

трэнд