Зүрхний эхо оношилгооны үнийн мэдээлэл

0
6353

Энэ удаагийн “Хөтөч” булангаараа Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдийн зүрхний эхо оношилгооны үнийн мэдээллийг хүргэж байна.

1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрх судасны эмгэг судлалын тасаг нь аймаг, нийслэл хотын дүүргүүдээс зүрх судасны эмгэгтэй өвчтөнүүдийг хүлээн авч оношилж, эмчлэх зэрэг нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Холбогдох утас: 18000119, 19002111

Хаяг, байршил: С.Зоригийн гудамж-2, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар 210648, Монгол улс /Багшийн дээдийн урд талын автобусны буудлаас баруун тийш яваад байгаа/

FB хаяг: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг

Үнийн мэдээлэл: Эмч үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд эход харуулна. Оршин суугаа газрын нэгдсэн эмнэлгээс 13А маягт авчран зүрхний эход үнэгүй харуулах боломжтой. Хэрэв байхгүй бол 30,000 төгрөг төлөөд үзүүлнэ.

2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Улсын хоёрдугаар төв эмнэлэгт зүрхний эход харуулахын тулд эхлээд эмчийн үзлэгт хамрагдах хэрэгтэй. Дараа нь эмч эход харуулах шаардлагатай эсэхийг хэлнэ.

Холбогдох утас: 70150222, 70150234, 70150235

Хаяг, байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө, Клиникийн 2-р эмнэлгийн байр /Бөхийн өргөөний замын ард талд/

FB хаяг: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Үнийн мэдээлэл:  Хэрэв эрүүл мэндийн даатгал төлдөг бол 70 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Зүрхний эхоны үндсэн үнэ нь 50,000 төгрөг байдаг.

3. Улсын Гуравдугаар төв эмнэлэг

П.Н Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт байрлах зүрх судасны төв нь зүрхний эмгэг судлал, мэс засал, судсан дотуурх оношилгоо эмчилгээний лаборатори болон зүрхний эрчимт эмчилгээний нэгжээс бүрддэг. Доорх дугаарт залган, урьдчилж цаг авч үйлчлүүлнэ.

Холбогдох утас: 77046666

Хаяг, байршил: Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард-Аюушийн өргөн чөлөө, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг

FB хаяг: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ

Үнийн мэдээлэл: Зүрхний эхо оношилгоог эрүүл мэндийн даатгалаар үнэгүй хийлгэж болно. Хэрэв даатгалд хамрагдах боломжгүй бол эхоны үнэ 30,000 төгрөг.

4. “УБ Сонгдо” эмнэлэг

“УБ Сонгдо” эмнэлэг  нь зүрхний хурц шигдээсийн үеийн ангиографийн оношилгоо эмчилгээ, зүрхний хэм алдагдалтын үед зүрхний үйл ажиллагааг цахилгаанаар сэргээх, Зүрхний дутагдлын оношилгоо эмчилгээ хяналт, Зүрхний холбогч эдийн эмгэгийн оношлогоо зэргийг хийдэг. Мөн 24 цагийн артерийн даралтын хяналт эмчилгээ, 24 цагийн зүрхний цахилгаан бичлэг хийх үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Холбогдох утас: 75752727

Хаяг, байршил: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот /Нэгдүгээр эмнэлгийн хажуу талд байрладаг/

FB хаяг: UB Songdo Hospital

Үнийн мэдээлэл: Зүрхний эхоны үнэ 75,000 төгрөг байдаг бол эмчийн үзлэг 28,000-30,000 байдаг.

5. “Мөнгөн гүүр” эмнэлэг

“Мөнгөн Гүүр” эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг. Дүрс оношилгооны талаарх мэдээллийг /MRI, CT, Рентген, ЭХО/ доорх утсаар авна. 

Холбогдох утас: 77080303, 77120103

Хаяг, байршил: СонгиноХайрхан дүүрэг 12-р хороо, 1-р хороолол. Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлаж байна.

FB хаяг: Mungunguur hospital Мөнгөн гүүр эмнэлэг

Үнийн мэдээлэл: Эмчийн үзлэг нь 20,000 төгрөг, зүрхний эхо нь 50,000 төгрөгийн үнэтэй байдаг.

6. “Интермед” эмнэлэг

Интермед эмнэлгийн Зүрх, судасны тасагт зүрхний эхо, ачаалалтай бичлэг, 24 цагийн зүрхний бичлэг хийдэг. Мөн зүрхний титэм судасны нарийсал ба шохойжилт тодорхойлох тодосгогчтой компьютерт томографи, зүрхний соронзон томографи зэрэг сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан оношилгоо хийдэг. Та 72 цагийн дотор өгсөн ковидын шинжилгээний хариутай нэвтэрч болно.

Холбогдох утас: 77011111, 77000103

Хаяг, байршил: Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, АПУ компанийн зүүн талд

FB хаяг: Intermed Hospital Mongolia

Үнийн мэдээлэл: Зүрхний эхо оношилгоог 55,000 төгрөгөөр хийж байна.

7. “Грандмед” эмнэлэг

Гранд Мед эмнэлэг нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлжээ. Та доорх дугаарт холбогдон урьдчилж цаг аван үйлчлүүлнэ.

Холбогдох утас: 7700 0066

Хаяг, байршил: Xан-Уул дүүрэг 11-р хороо, Зайсангийн автобусны буудлын эцэст

FB хаяг: Grandmed hospital

Үнийн мэдээлэл: Тус эмнэлэг нь зүрх судасны багц шинжилгээг 439,000 төгрөгөөр хийдэг. Та тус эмнэлгийн албан ёсны цахим хуудсанд хандан шинжилгээний дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.