No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

76: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын ШИНЭ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг онцолж байна.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 1958 онд Увс аймгийн Улаангом хотын түүхий эдийн эрхлэгч Норовын тав дахь хүү болон мэндэлжээ.  Түүнийг төрөхөд Алтантуяа гэх нэр хайрласан ч хожим Их сургуулийн багшаар ажиллах үедээ Алтанхуяг хэмээн солиулсан гэдэг.

Физикч мэргэжилтэй тэрбээр МУИС-д 10 гаруй жил багшлахын сацуу ХААИС-д мөн лекц уншдаг байв. Түүний ажил амьдралын гараа МУИС-тай салшгүй холбоотой. Учир нь сурч, ажиллаж амьдралынхаа 15 жилийг оюутны байранд өнгөрөөсөн.

Харин түүний улс төрийн замнал Ардчиллын салхи сэвэлзсэн 90-ээд онд Социал демократ намын анхны нарийн бичгийн даргаар сонгогдсоноос эхлэлтэй. Үүнээс хойш Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг томоохон албан тушаалыг хашиж байв. 1996 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороонд нэр дэвшиж ялалт байгуулсан тэрбээр өдгөө дөрөв дэх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй. 2020 оны сонгуульд бие даан, уугуул нутгаасаа бус Орхон аймагт нэр дэвшин ялалт байгуулснаар түүний улстөрчийнх нь замнал үргэлжилж байна.

Шинэчлэлийн засгийн газрыг огцруулсан шилээ дарсан фактууд

Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр 2012 оны наймдугаар сарын 9-нд томилогдоод 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр  огцорсон юм. Түүний огцорсон шалтгаан нь эдийн засгийн хямрал бөгөөд Ерөнхий сайд байх үедээ “Чингис” тэргүүтэй бондыг олон улсын зах зээл дээрээс босгож, Монгол улсыг их хэмжээний өрөнд оруулсан гэх буюу их бүтээн байгуулалт хийсэн гэх хоёр талын тайлбар бий. Мөн түүнийг Шинэчлэлийн Засгийн газрыг тэргүүлж байхдаа өөрийн хамаарал бүхий “Хаан жимс Эс Би Ти” ХХК-иараа дамжуулан Тариалан эрхлэгчдийг дэмжих сан /ТЭДС/-гаас долоон жилийн хугацаатай хүүгүй зээл авсан гэх мэдээлэл ч гарсан юм.

Шинэчлэлийн Засгийн газар АТГ хэвлэлийн бага хурал хийсний маргааш  нь огцорч байв. Тодруулбал, АТГ-аас Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, туслах М.Тулга нарын дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа хөрөнгө завшсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай зарласан юм. Түүнийг огцруулах кноп дарсан нь АН-ын гишүүд бөгөөд “би кнопоо андуураад дарчихсан” гэж тайлбарлах гишүүн ч байлаа.

Эл явдлаас удалгүй Шинэчлэлийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга хийж байсан, Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн баривчлагдаж, 2016 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт нэр дэвшсэн Н.Алтанхуяг ялагдсан юм.

“Шударга бусын хонгил”-ыг илчилсэн нь хийгээд түүний хувьд адармаат 2016 оны эргэн тойронд

2016 онд зургаан жил АН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр намын даргын сунгаанд өрсөлдсөн.  Мөн Улсын Их Хурлын индэр дээрээс “Би МАНАН-ын төртэй тэмцэнэ. Өөрийнх нь үгээр явахгүй бол шоронд хийдэг Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлттэй тэмцэнэ. Ц.Элбэгдорж АТГ-ын дарга, шүүгч, прокурорыг томилж, хэлмэгдүүлэлтийн хонгилоороо чирдэг болсон. Би ийм ардчиллын төлөө яваагүй” гэж нам дамнан хуйвалдагсдын бүлэглэл бодитой байгаа талаар дуу хоолойгоо хүргэж байлаа. Мөн тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэхээр зориг шулуудсан юм. Харин энэ хугацаанд түүний ойр тойрны хүмүүс байцаагдаж эхэлсэн.

Тодруулбал, түүний охин, хүргэн, дүү, нагац дүү нарыг баривчилж, эхнэрт нь хилийн хориг тавьж байсан юм. Эдгээр үйл явдлуудыг ард түмэн мартамхай биш тул санаж буй биз. Харин тэрбээр сонгуульд нэр дэвших шийдвэрийнхээ барьцаанд дотны хүмүүсээ эрүүгийн хэргийн сэжигтнээр тооцуулснаа олонд зарлаж нэлээдгүй шуугиан тарьсан билээ.

2018 онд тэрбээр “Нэгдмэл Монгол” хөдөлгөөнийг байгуулснаа зарлаж, чинээлэг дундаж давхаргыг бодлогоор дэмжиж, шударга бусын хонгилыг нураана хэмээж байв.

“Ажилчин” ангиас Төрийн өндөр албан тушаалд хүрсэн түүний Хөрөнгө орлогын мэдүүлэг

Тэрбээр 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 259 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 90 сая хэмээн дурьджээ. Мөн 715 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, барилга байгууламж, 55 сая бүхий тээврийн хэрэгсэл, 11 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай бөгөөд “Мах Экспорт” ХХК, “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Увс байгаль” ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг аж.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд