No menu items!
HomeХөтөчБүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийдэг эмнэлгүүдийн үнэ тариф

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийдэг эмнэлгүүдийн үнэ тариф

-

Хэрэгтэй мэдээ, мэдээллийг хүргэдэг “Хөтөч” буландаа бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ авах эмнэлгүүд, үнэ тарифын талаар бэлтгэлээ.

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ гэдэг нь тусгайлсан бэлтгэл хийсний дараа уян дурангийн тусламжтайгаар бүдүүн гэдэсний дотор ханыг харж үнэлэх ба эмгэг өөрчлөлт (ургацаг, хортой болон хоргүй хавдар) илэрсэн тохиолдолд эд (биопси) авч шинжилдэг шинжилгээний арга юм. 

Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар нь дэлхий дахинд зохилон тохиолдох хорт хавдрын гуравдугаарт ордог хорт хавдар бөгөөд хорт хавдрын шалтгаант нас баралтаар дөрөвдүгээрт ордог. Уг өвчин нь 50-аас дээш насанд элбэг тохиолддог тул эмч мэргэжилтнүүд 50-аас дээш насны хүмүүс эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах нь чухал гэж зөвлөдөг.

Бүдүүн гэдэсний уян дурангийн шинжилгээний өмнө доорх зүйлсийг дагаж мөрдсөнөөр хүндрэлээс сэргийлнэ.

  • Шинжилгээ хийлгэхээс долоо хоногийн өмнөөс аспирин болон цус шингэлэх эмийг зогсоох
  • Эм ба бусад зүйлст харшилтай эсэх
  • Өмнөх дурангийн шинжилгээ хийлгэх үед илэрч байсан сөрөг зүйлээ сувилагч, эмчдээ хэлэх.

АНХААРАХ ЗҮЙЛ

Дурандуулахаас 24 цагийн өмнөөс согтууруулах ундаа, сэргээх эм хэрэглэж болохгүй. Унтуулгатай дурандуулах, ур, ургацаг авахуулах бол гэр бүлийн насанд хүрсэн хүний хамт ирэх шаардлагатай юм.

Шинжилгээний дараа хэвлийгээр хүчтэй хатгуулах, гэдэс дүүрч хий гарахгүй байх, шулуун гэдэснээс цус буюу цусан судалтай зүйл гарах шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.

УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Тус эмнэлэгт бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэхэд мэс засал гэсэн 13/A маягт шаардлагатай бөгөөд өөрийн биеэр очих болон утсаар цаг захиалах боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлдөг бол нийт төлбөрийн 30 хувийг төлнө.

Лавлах утас: 7015-0222

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ

Шинжилгээ өгөхийн тулд 13/A маягт шаардлагатай. Тус эмнэлгийн “Эмнэлгийн төлбөртэй тусламж үйлчилгээний үнийн жишиг батлах тухай” 2021 оны А/25-р тушаалд;

Бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ- 60,000

Бүдүүн шулуун гэдэсний дурангийн шинжилгээ /мэдээгүйжүүлэгчтэй/- 130,000 төгрөг гэжээ.

Лавлах, цаг авах утас: 7704-6666

УБ СОНГДО ЭМНЭЛЭГ

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ- 147.000

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ- 230,000

Шинжилгээг эмчийн бичигтэй хийх ба урьд өдөр нь эмчийн заавраар бэлтгэлээ хангасан байх шаардлагатай. Коронавирусийн шинжилгээний хариу шаардлагагүй.

Лавлах утас: 7575-2727

ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ- 140,000

Дурангийн унтуулга- 140,000 төгрөг

Өөрийн биеэр ирж цаг авах бөгөөд ямар бэлтгэл ханган ирэхийг дурангийн сувилагч тайлбарлаж өгнө. Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийлгэх бол дурангийн үнэд багтсан тусгай цэвэрлэх уусмалаар гэдсээ цэвэрлэн шинжилгээнд бэлтгэнэ.

Лавлах, цаг авах утас: 7701-1111

ГРАНДМЕД ЭМНЭЛЭГ

Бүдүүн гэдэсний дуран унтуулгагүй- 85,000

Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ /унтуулгатай/- 150,000

Шинжилгээнд хамрагдахын тулд сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээнд хамрагдсан, “сөрөг” хариутай байх шаардлагатай.

Лавлах, цаг авах утас: 7700-0066

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд