LOADING

Type to search

Ж.Энхбат: Заавал бичиг баримтаа авч явах ёстой

Share

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ж.Энхбат “Бүх нийтээр хатуу хөл хорио тогтоосныг бүгд мөрдөж байж үр дүнд хүрнэ. 15 чиг үүргийн салбарын хүмүүс хөдөлгөөнд оролцохоор шийдвэрлэсэн. Харин хэвлэл мэдээллийн ажилтнууд тухайн байгууллагын логотой, байгууллагын нэр дээр байдаг машинаар дугаарын хязгаарлалтгүй зорчино. Гэхдээ харихдаа хувийн машинаар зорчих бол дугаарын хязгаарлалтад орно. Мөн бичиг баримтаа авч явах ёстой.

Гэр бүлээрээ салхинд гарах гэсэн хүмүүс байна. Үүнд зөвхөн гэрийнхээ ойролцоо гарахыг зөвшөөрсөн гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн дугаарын хязгаарлалтыг хөл хорио тогтоосон 15 өдөрт тааруулж тэгш сондойгоор нь хуваарилсан. Тухайбал, хөл хорио 10-нд эхэлсэн, энэ өдөр автомашины дугаар нь тэгш оронгоор төгссөн бол хөдөлгөөнд оролцоно. Харин 11-нд сондгой дугаартай нь оролцоно гэсэн үг. Эргээд 12-нд тэгш гэх мэтээр явна. Тиймээс хуучин мөрддөг байсан гарагаар хязгаарлахгүй юм. Өөрөөр хэлбэл өмнө нь мөрддөг байсан дугаарын хязгаарлалтаас ондоо буюу хөл хорионы үед мөрдөгдөж буй журам юм. 

Дугаарын хязгаарлалтад орохгүй дараах цөөн хэдэн салбарын автомашинууд бий. 

  • Эмнэлгийн /яаралтай/ тусламж үйлчилгээ
  • Хүнсний үйлдвэрлэл түгээлт, /тухайн хүнсийг түгээдэг зориулалтын бүхээгтэй, хөргүүртэй, сурталчилгааны бичигтэй байх/ 
  • Буяны үйл ажилллагаа, буяны ажилд оролцож байгаа иргэд тухайн буяны байгууллагаас олгох бичгийг авч явна
  • Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд
  • Тусгай нислэгээр ирж буй иргэдийг зөөх автомашин
  • Тусгаарлалтаас гарч байгаа иргэд буюу эмнэлгээс гарч байгаа иргэдийн машин

Төрийн байгууллагын ажилтнуудын 10 хувь нь өглөө 08:30 гэхэд ажил дээрээ очсон байна. Мөн 17:30 хүртэл гадуур сэлгүүцэхгүй байхад анхаарна” гэлээ.

error: Content is protected !!