LOADING

Type to search

Б.Баттулга: Хатуу хөл хорио эхэлснээс хойш 495 хүн эрүүлжүүлэгдлээ

Share

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга “Сүүлийн гурван хоногийн хугацаанд буюу хатуу хөл хорионы эхний өдөр 198, хоёр дахь өдөр 161, гурав дахь өдөр 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Энэ нь нийт 495 хүн эрүүлжүүлэгдсэн гэсэн үг.

Харин гэр бүлийн хүчирхийлэл өсөж эхний өдөр 107, хоёр дахь өдөр 140, гурав дахь өдөр 182 гээд нийт 429 дуудлага бүртгэгдсэн. Ер нь эхний улиралд со гтуугаар үйлдэгдсэн гэ мт хэргийн тоог өмнөх онтой харьцуулахад 32 хувиар өссөн. Иймд хоёрдугаар улиралд ар хидан со гтууруулахтай тэмцэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас үе шаттайгаар хэрэгжүүлнэ” гэлээ.

error: Content is protected !!