LOADING

Type to search

Өмнөд Солонгос улс гадаад ажилчдын визний хугацааг нэг жилээр сунгалаа

Share

Өмнөд Солонгос улс жижиг бизнес эрхлэгчид, газар тариалан, загас агнуурын бүлгүүдэд ажиллах хүчний хомсдол үүсгэхгүйн тулд 115,000 орчим гадаадын цагаач ажилчдын оршин суух хугацааг нэг жилээр сунгах шийдвэр гаргалаа.

Тус улсын Хөдөлмөр, хууль зүйн яамны мэдээлснээр E-9 болон H-2 төрлийн виз эзэмшигчдэд энэ сунгалт үйлчлэх ба өнөөдрөөс эхлээд арванхоёрдугаар сарын 31 хүртэл хугацаанд визний хугацаа нь дуусч байгаа бол дахин нэг жилээр сунгана гэжээ. Дээрх сунгалтад хамрагдах боломжтой E-9 төрлийн виз эзэмшигч 62,239, H-2 төрлийн виз эзэмшигч 52,357 гадаадын иргэн байгаа аж.

Өмнөд Солонгос улсын засгийн газрын мэдээлснээр 2019 онд E-9 визээр ирсэн хүний тоо 51,365 байсан бол 2020 онд 6,688 болж буурсан нь цар тахлын улмаас олон улсын нислэгүүд цуцлагдаж, хил хаагдсантай холбоотой гэжээ.

Уг арга хэмжээг COVID-19-тэй холбоотой аялал жуулчлалын хязгаарлалт, дотоодын аж үйлдвэр, газар тариалан, загас агнуурын бизнес эрхлэгчдийн ажиллах хүчний хомсдолыг харгалзан хэрэгжүүлэх болсон гэж яамдууд нь мэдэгджээ.

Эх сурвалж: Yonhap news agency

error: Content is protected !!