LOADING

Type to search

Б.Ууганбаяр: 885 хүнээс коронавирус илэрлээ

Share

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2021.04.13/

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 885 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 16,603 боллоо. 885 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байгаа бол  836 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт 195 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлж эдгэрээд байна. Халдварын улмаас 2,667 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 1,910, хүндэвтэр 610, хүнд 127, маш хүнд 20 хүн байна.

Өнгөрсөн хоногт хоёр нас баралт бүртгэгдсэн харамсалтай мэдээ байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо.” гэлээ.

error: Content is protected !!