LOADING

Type to search

УБ-аас Увс аймгийн Улаангом суманд очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

Share

2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын 9-р багт очиж, гэр тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Бусад иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан, иргэн бүр хариуцлагатай байхыг зөвлөлөө. Тус аймагт COVID-19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдээгүй байсан юм.   

Эх сурвалж: Увс аймгийн шуурхай штаб

error: Content is protected !!