No menu items!
HomeХэн юу хэлэвВакцины талаарх иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүд

Вакцины талаарх иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүд

-

Дөрөвдүгээр сарын 8-нд Засгийн газрын хуралдаан болж Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасан.

Уг шийдвэрийг танилцуулах хурлын үер Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа. 

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. 

Монгол Улс вакцинжуулалтаар Азидаа дээгүүр байранд орж байна. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Вакцинжуулалт амаргүй асуудалтай тулгарч байна. Дэлхий нийтэд вакцины хомсдол үүсэх магадлалтай байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд зорилтот бүх иргэдээ вакцинжуулж дуусах зорилготой. 

Израил, Чили улс дархлаажуулалтаар тэргүүлж байна. Израил улс хоёр дахь тунг хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар 90 хувь бууруулж байна. Чили улс вакцины эхний тунг хийлгэсэн ч эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Тиймээс Монгол Улс эхний замаар явах хэрэгтэй. Бид Израилтай адил чанартай вакцинжуулалт хийх хэрэгтэй гэж үзсэн. Вакцины хоёр дахь тун хийтэл халдвар авахгүй байх хэрэгтэй. Тиймээс дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай” хэмээн мэдэгдсэн.

ЭМ-ийн сайд С.Энхболд: Хөл хорионы хугацаанд иргэд гэрийнхээ ойролцоох дархлаажуулалтын цэгт хоёр дахь тунгаа хийлгэнэ

Тэрбээр “Халдвар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь эхний 14 хоногтоо халдвар авсан байна. Иргэд хоёр тунгаа бүрэн хийлгэсний дараагаар дархлаа тогтоно. Хатуу хөл хорионы хугацаанд Вероселл вакцины хоёр дахь тунгаа хийлгэх ёстой иргэд гэрийнхээ ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж хамрагдах боломжтой” гэсэн юм. 

Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоож байгаа шалтгаануудын нэг нь цар тахлаас салах хамгийн сайн арга болох вакцинжуулалтын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг алдагдуулахгүй байх, энэ хугацаанд вакцинжуулалтад олон зуун албан хаагчийг дайчлан ажиллуулж байгаа учраас эмнэлгийн салбар, цагдаа, онцгой, хил гаалийн голомтод ажиллаж байгаа бүх албан хаагчдын хүчийг алдагдуулахгүй  байх,  мөн вакцинжуулалтын төлөвлөгөө татан авалттай холбогдуулан 5-р сарын 1-ний дотор Улаанбаатар хотын 1 сая иргэнийг нэгдүгээр тунгаар вакцинжуулах, хоёрдугаар тунгийн 50-иас доошгүй хувийг вакцинжуулах ажил үргэлжилнэ. Халдваргүйтгэл ариутгал эрчимтэй явагдана” гэсэн.

Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 9-ний шөнийн 23 цагт Эрүүл мэндийн яамнаас “Хөл хорионы үеэр вакцин хийхгүй” мэдэгдлээ.

Уг мэдээнд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. 

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм” гэжээ.

Ийнхүү вакцин хийнэ, хийхгүй гэсэн иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийг эрх баригчид хоёр хоногийн хугацаанд гаргаад байна. Энэ талаар ч хүмүүс шүүмжлэлтэй хандаж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд