Донжийг нь олж, гэрээ тохижуулах 17 санаа

1.  Бараан өнгө бүхий тавилга

Цагаан өнгө бүх өрөөнүүдэд хичнээн сайхан тохирдог гэдгийг бид бүгд мэддэг ч бараан өнгийг сонгох цаг болжээ. Гүн, хар өнгөний схемүүд нь өрөөний тохижилтыг гайхалтай харагдуулж, тайвшруулах уур амьсгалыг өгч чадна. Та унтлагын өрөө,  амьдардаг орон зайгаа хөвд ногоон өнгөөр тохижуулж туршиж үзээрэй. Энэ жилийн Pinterest-ээс гаргасан өнгөний чиг хандлагыг танилцуулж байна.

Хамгийн эхний алхам бол зарим өргөлтийг хөнгөн, усны өнгөөр байлгах явдал юм. Үүнийг та  Studio McGee-гээс харж болно. Бараан өнгийг гоёмсог цэнхэр хана, цагаан хивс, цагаан кофены ширээтэй хослуулах нь өрөөг хэт их ачаалал өгөхөөс хамгаалдаг. Мөн хилэн буйдан байрлуулах нь гадаад төрхийг бүрэн гүйцэд болгож, ном, халуун аягатай цайгаа нэмэх нь ая тухтай байлгана.

2. Шаргал өнгө нэмэх

Бид улбар шар өнгийн хослолыг хэрэглэсээр нэлээд удаж байна. Инстаграм дээрх taracremerdesigns-ийн энэхүү унтлагийн өрөө нь хар бараан ханатай хосолсон нь бүр ч гайхамшигтай харагдаж байна. Хэрэв хар хана танд тийм ч тааламжтай биш байвал энэ тайвшруулах унтлагын өрөө таны бодлыг өөрчлөх болно гэж бид бодож байна. Өрөөнд пастел эсвэл улаан өнгийг нэмэх нь гүн хар өнгөний схемийг гэрэлтүүлж, илүү тохь тухтай болгодог. Хилэн орны бүтээлэг нь илүү тансаг мэдрэмжийг төрүүлэх болно.

3. Гүн блюз ба лааны гэрэл

Франц хэв маягийн гал тогоо нь бидний дуртай, сэтгэл хөдлөм чимэглэл болон бусад зүйлсийн онцлог шинж чанаруудыг харуулсан байдаг. Гүн цэнхэр хана нь нарийн төвөгтэй боловч, чимэг нэмж, уур амьсгалыг сайхан болгодог бөгөөд зөөлөн лааны гэрлүүд  нь романтик орчныг бий болгоно. Ийм тансаг хоолны өрөөтэй бол та рестораныг алгасаж, гэртээ болзоонд явахыг төлөвлөх болно.

4. Нэмэлт бараан өнгө

Та заавал бүх тавилгаа бараан байлгах албагүй, харин өрөөнийхөө нэг хэсэгт бараан тавилга байрлуулах нь илүү үзэмжтэй харагдуулна. Хэрэв та энэ чиг хандлагад ороход бэлэн биш байгаа бол том өрөөнөөсөө эхлээд /яг зураг дээрх шиг/хар өнгийн эд зүйлс байрлуулж эхлээрэй

5. Бараан бас орчин үеийн

Интерьер дизайнер Аннабелле Кутучийн энэхүү загварлаг, тансаг гал тогооны өрөөний үзэмж нь таныг сэтгэл санаагаар ч тайван байж чадна гэдгийг бид баталж байна. Энэ өрөөнд харагдаж буй бүх цагаан өнгийн адил нээлттэй тавиур, хөнгөн дагалдах хэрэгслүүдтэй бараан гал тогоог хослуул. Таны орон зайг харанхуй биш орчин үеийн болгоно.

6. Цэцэгсээр баялаг ханын цаас

Сэтгэл хөдөлгөм цэцгийн дүр төрх хэдэн жилийн турш алдаршсаар байна. Блоггер Энн Сагигийн унтлагын өрөөнөөс харахад яагаад ийм байгааг мэдхэд амархан. Баялаг, тод өнгөтэй ханын цаас нь бүх төрлийн өрөөнүүдийн хувьд маш сайн сонголт болдог. Энэхүү ягаан, цагаан, хар өнгөний сонголт нь дэгжин, тансаг байдлыг илтгэнэ, тэр ч байтугай хамгийн бага зайтай унтлагын өрөөнд байна шүү дээ. Том цэцэгстэй ханын цаас ашиглахаар шийдсэн бол, хэт өнгөлгөөс зайлсхийн энгийн өнгөт палитр бүхий өнгийг сонгоорой (угаалгын өрөөний бас нэг сайн сонголт шүү).

7. Тас хар шал

Хэрэв танай хана цагаан бол шалаа хар өнгөөр сонгож яагаад болохгүй гэж? Дизайнер Луиз Десрозиерсын санал болгосон гүн өнгийн өвөрмөц шал нь, таны цайвар өнгийн ханатай гайхалтай зохицно. Цагаан ханатай хосолсон хар шал нь жижиг өрөөг илүү өргөн, нээлттэй болгож чаддаг бөгөөд энэ нь жижиг зай, том хэмжээтэй өрөөнд төгс сонголт болдог.

8. Нэхмэлийн зарим хэсгийг нэмнэ

Баялаг чимэглэлийн схем нь цулгуй байх албагүй. Энэ гайхамшигтай, нарийвчилсан ханын цаас (Homepolish дээр харагдсанаар) нь жаахан тайвшрах, сэтгэлийн мэдрэмжийг өгдөг. Энэ нь бараан өнгөтэй хэдий ч орчин үеийн тавилга, зургуудтай нийлэн агаартай харагдаж байна.

9. Тренд өнгөтэй холих

Даяарчлагдаж, тренд болж  байгаа зүйлсээс заримдаа дунд нь ганцхан хэв маягийг сонгох боломжгүй байдаг. Гэхдээ энэ нь зүгээр юм. Гүн цэнхэр хана нь нэхмэл шидэт дэр, толь зэрэг гайхалтай хосолж, төгс харагдаж байна.

10. Ургамалтай зохицуулах

Салбарлан хатаасан жимсээр чимэглэх нь арчилгаа, зардал багатай арга. CRD блог дээр харагдаж буй энэхүү гайхамшигтай (гэхдээ энгийн) ширээний тохиргоо нь, харанхуй ханыг хэрхэн яаж өөрчлөх боломжтойг харуулсан гайхалтай жишээ юм.

11. Бяцхан төсөөллөө нэмээрэй

Хэдийгээр хар өнгө нь маш энгийн харагддаг ч гэсэн та бага зэрэг зугаацаж чадахгүй гэсэн үг биш юм. Үзэсгэлэнт объектоос бүрдсэн баян, хар хүрэн өрөө нь том болсон хүүхэлдэй байшинг санагдуулдаг, ялангуяа эдгээр өнгөлөг “Eames” загварлаг сандлуудыг нэмж оруулав. Таны засал чимэглэлд тод, тод буйдан нэмэх нь сэтгэл хөдлөлийг илтгэх сайхан арга юм.

12. Буддаг самбар

 Буддаг самбар хийж гал тогоондоо шинэлэг уур амьсгал нэмээрэй. Дизайн файлуудаас гаргаж авсан энэхүү гал тогооны өрөөний хөгжилтэй хана нь үзэсгэлэнтэй, хирнээ хар өнгийн ханыг сонирхолтой харагдуулах гайхалтай арга юм. Энэ харагдацыг хүүхдийн өрөөнд, гал тогооны хаалган дээр эсвэл бүр гэрийн хаалган дээрээ туршиж үзээрэй.

13. Байгалийн гэрлийн давуу талыг ашиглах

Сэтгэлийн хямралаас гаргах нэг чухал элемент бол гэр орондоо байгалийн гэрлийг шингээх явдал юм. Та “My Scandinavian” гэрээс харанхуй ногоон өнгийн өрөөнд байгалийн гэрэл оруулах нь орон зайг илүү том, тод нээлттэй болгоход тусалдгийг харж байна. Ийм шар дэвсгэр шиг өнгөлөг өнгөнүүд  нь дүр төрхийг тодотгож өгдөг.

14. Давхардсан өнгөт давхаргууд

Зөв хийвэл хар, цагаан гэх мэт эсрэг өнгийг байрлуулах нь өрөөний дэгжин байдал, харааны сонирхлыг өгдөг. Инстаграм дээрх shannonclaire-аас гаргаж авсан энэхүү тод хар задгай зуух нь тод цагаан лаа, цэцэгтэй хосолсон тохиолдолд илүү боловсронгуй, орчин үеийн харагдаж байна. Гайхамшигтай тодосгогчийг бий болгох нь бараан өнгийг орон зайд оруулах гайхалтай арга юм.

15.  Улаан өнгө бараандуу байж болох юм

Харанхуй блюз, нил ягаан, саарал өнгийг ихэвчлэн сэтгэлзүйн чимэглэлийн схемд тооцдог боловч гүн, зоримог улаан нь гоёмсог харагддаг. Энэхүү орчин үеийн ариун цэврийн өрөөний улаан өнгө нь эрч хүчийг мэдрүүлэх бөгөөд цэнхэр өнгийн сүүдэр нь сэтгэлийн дүр төрхийг илтгэх гайхалтай арга юм.

16. Хар өнгөнөөс бүү санаа зов

Бидний дуртай сэтгэл хөдлөм өрөөнүүдийн ихэнх нь тод өнгөт постуудтай байдаг боловч байшин дотор эргэн тойрон хар өнгө байх нь үнэхээр романтик, боловсронгуй харагдуулна. Бараан ханыг арьсан тавилгатай хослуулсан нь сэтгэлд бүрэн дүүрэн мэдрэмжийг төрүүлдэг.

17. Сонгодог өнгөний хослол

Хар өнгө нь ихэвчлэн чимэглэлийн мэдрэмжийг орон зайд өгдөг. Ханаа  хар ногоон өнгөөр будах нь, сэтгэл татам мэдрэмжийг төрүүлнэ. Уран будгаар будах, тайрах, эсвэл баялаг өнгөөр будах нь сэтгэлийн хэцүү байдлыг хөнгөвчлөх, өрөөг бүтэцтэй харагдуулах сайхан арга юм.

Г.Жаргал

spot_img

ШИНЭ

БУСАД МЭДЭЭ

error: Content is protected !!