No menu items!
HomeОнцлохБямба гаригаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, аж ахуйн нэгжүүд

Бямба гаригаас үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, аж ахуйн нэгжүүд

-

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын 10-наас/ эхлэн 15 хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа. 

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. 

Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд “Улаан” түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор боллоо” гэв.

Түүнчлэн энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсноо Ерөнхий сайд мэдэгдэв.

Уг хугацаанд үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, аж ахуйн нэгжүүд

Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа, гоо сайхны бараа, гар утасны төвлөрсөн худалдаа, засвар/

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

Бүх төрлийн баар /Диско, караоке, стриптиз, бильярд, паб -энгийн/

Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

Цахим болон бүх төрлийн тоглоомын газар

Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, бильярд, фитнес, бүжиг, иогийн клуб

Саун, бассейн

Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар

Үсчин, гоо сайхан /гоо сайхан, хумс засал/

Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

Түргэн үйлчилгээний цэг

Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг

Нийтийн халуун ус

Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ

Дүрс бичлэг

5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:

Эрчим хүч, дулаан, шахмал түлш

Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж

Банкны салбарын үйл ажиллагаа

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын  үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/

Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/

Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд

Буян,оршуулгын үйл ажиллагаа

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд