No menu items!
HomeХэн юу хэлэвТ.Ганболд: Алдаа завхрал ёроолдоо хүрч буйн гол буруутанг МАН, АН гэж олон...

Т.Ганболд: Алдаа завхрал ёроолдоо хүрч буйн гол буруутанг МАН, АН гэж олон нийт үзэж байна

-

“Алтан дорнод монгол” компанийн захирал Т.Ганболд тэргүүтэй 22 иргэн УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

Уг шаардлагад:

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар танаа

2021.04.08 Улаанбаатар хот Шаардлага хүргүүлэх тухай

Монгол Улс нь социалист нийгмээс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгэмд шилжээд даруй 30 жил өнгөрлөө. Олон нийтийн хүсэн хүлээж байсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог Монгол Улс сонгосон хэдий ч ядуурал, ажилгүйдэл хэрээс хэтэрч, нийгмийн эрх тэгш бус байдал алдагдан, баян ядуугийн ялгаа илт болсоор өнөөдрийг хүрлээ. Нийгмийн давхарга, салбар бүрт ёс зүйгүй байдал газар авч, хариуцлага шударга ёс алдагдан, алдаа завхрал ёроолдоо хүрч буй энэ үйл явцын гол буруутанг сүүлийн 30 жил төрийн эрх барьж ирсэн МАН, АН-ыг гэж олон нийт үзэж байна.

Нийгмийн эрэлт, олон нийтийн хүсэл тэмүүллийг үндэслэн дараах шаардлагыг бид хүргүүлж байна.

1. Эрх мэдлийн төлөө байгалийн баялагт эзэн суух гэсэн хувийн эрх ашиг дээр нэгдсэн бүлэглэлүүдийн оромж, зэвсэг болсон өнөөгийн улс төрийн намуудыг татан буулгаж, нэршлийг дахин ашиглахгүйгээр, улс төрийн намын үзэл баримтлал, онолын дагуу өндөр шалгуураар үүсгэн байгуулж, эрх тэгш шинэ гараанаас эхлэх эрх зүйн зохицуулалт, боломжийг бий болгож хэрэгжүүлэх

2. УИХ нь МУ-ын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх прокурор, хууль хяналтын байгууллагуудад нөлөөлж, “алагчилсан” ашгийн төлөөх шударга ёсыг хэрэгжүүлж ирсэнийг уламжлан төгөлдөржүүлж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэл үзүүлэх талаар чуулганы хуралдааныг зохион байгуулах

3. Монгол улсын нийтлэг эрх ашигт нийцсэн хууль тогтоомж, бодлого шийдвэрийг цаашид гаргах чадамжгүй, түүхэндээ гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсээр танхимаа бүрдүүлсэн ёс зүйгүй, иргэдийн итгэл, хүндлэлийг алдсан энэ УИХ-ыг тарааж, шинээр бүрэлдсэн улс төрийн намуудаар ээлжит бус сонгуулийг зохион байгуулах

Үймээн самуунгүй, дээрх шаардлагын дагуу энхийн замаар улс орноо шинэ цаг үе рүү шилжүүлэх бүрэн боломж Үндсэн хуулийг бүхлээр нь ч өөрчлөх эрхтэй, МАН-ын УИХ-ын 62-ын бүлэгт байгааг сануулж байна.Дээрх шаардлагын хариуг 2021 оны 4-р сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахаас татгалзсан болон хариу өгөхгүй тохиолдолд бид дараагийн улс төрийн арга хэмжээг өрнүүлэхийг үүгээр мэдэгдэж байна!

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд