No menu items!
HomeУлс төрХөл хорих асуудлаар Засгийн газар 14.00 цагаас хуралдана

Хөл хорих асуудлаар Засгийн газар 14.00 цагаас хуралдана

-

Улсын Онцгой Комисс хөл хорио тогтоох эсэх талаар Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн хуралдаж дууслаа.

Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар одоо 14:00 цагаас хэлэлцэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Энэ сарын 10-ны 06.00 цагаас 15-ны өдрийн 00.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Уг саналыг 14.00 цагаас Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэнэ” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ. Засгийн газраас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед вакцинжуулалтыг илүү үр дүнтэй болгох, үүднээс хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтын хумих шаардлага үүсч байна.Улс орны минь эрхэм баялаг нь Эрүүл хүн ард. Вакцинаа тариулсан иргэн та халдвараас хамгаалж, маскаа зүүж, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг хүсье” хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Харин Эрүүл мэндийн яамны /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.08/ ээлжит мэдээллээр дараах тоо баримтуудыг танилцуулсан юм.

Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 12780 болсон бол нас барсан хүний тоо 18 болжээ. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 8140 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлын 451 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 102 нь орон нутагт батлагджээ. Ийнхүү орон нутгийн өвчлөлийн тоо 1689 болж, нийслэлд гарсан халдварын тоо нийт 10544 болсон. Аймгуудаар нь авч үзвэл,

Архангай аймагт- 7

Сүхбаатар аймагт – 7

Говьсүмбэр аймагт- 5

Дорноговь аймагт- 2

Баянхонгор аймагт- 12

Өвөрхангай аймагт- 11

Төв аймагт- 51

Сэлэнгэ аймагт- 5

Ховд аймагт- 2 тохиолдол тус бүр батлагдаад байна.

ЭМЯ-ны Хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.УУГАНБАЯР:

-Улсын хэмжээнд 2637  хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Нийт эмчлүүлж байгаа хүмүүсээс

  •  2176 хүний бие хөнгөн
  • 373  хүний бие хүндэвтэр
  •  74 хүний бие хүнд
  •  14 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Халдварын тархалт өсөх хандлагатай байна. Одоогоор 19 аймагт Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг эхлүүлсэн. Өмнөговь, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад дархлаажуулалтын явц хамгийн өндөр хувьтай байна. Өнгөрсөн хугацаанд хөл хорио тогтоосон үед өдөрт илрэх халдварын тоо буурч байсан. Харин хөл хорио тавигдсанаас хойш халдварын тоо тогтмол өсч байгаа юм. Нас баралтын тоо цаашид өсөх хандлагатай байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал их байгаа.

ЭМЯ-ны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:

-Нэг сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.4, хүнд өвчтөний тоо 24.6 хувиар нэмэгдсэн. Үүний хэрээр тархалт нэмэгдвэл аппаратын нөөц эрсдэлд орж болзошгүй. Хүндэрсэн хүний тоог харахад нас баралт нэмэгдэх хандлагатай байна. Эмнэлгийн ажилчид маш их ачаалалтай ажиллаж байгаа.

Одоогоор манайд уушги орлуулах аппарат нэг байна. Нэмж хоёр аппарат захиалсны нэг нь ирсэн байгаа. ECMO гэх уушги орлуулах аппаратыг ажиллуулахын тулд нэг хүн биш баг ажилладаг. Нэг өвчтөнийг уг аппаратаар эмчилгээнд оруулахад гарах зардал мөнгө нь асар их. Гэхдээ эрсдэлийг бууруулахын тулд эмнэлгийн хэрэгслийн нөөцөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.  Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн халдвартай 2000 орчим хүн гэрээр эмчлүүлж байна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд