No menu items!
HomeХэн юу хэлэв"Өвчлөл ингэж хурдан тархвал амьсгалын аппарат хүрэлцэхгүй"

“Өвчлөл ингэж хурдан тархвал амьсгалын аппарат хүрэлцэхгүй”

-

Халдварын тархалт ингэж хурдацтай нэмэгдвэл амьсгалын аппаратууд хүрэлцэхгүй гэдгийг Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох анхааруулав. 

Тэрбээр “Улсын хэмжээнд 900 гаруй амьсгалын аппарат бий. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газраас тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлсэн. Гэсэн ч дээрх аппаратууд зөвхөн коронавирусийн халдварт бус үндсэн тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байгааг ойлгох хэрэгтэй.

Тиймээс яг одоогийнх шиг халдварын тархалт хурдацтай нэмэгдээд явбал дээрх аппаратуудын нөөц эрсдэлтэй болно гэдгийг анхаарах шаардлагатай.

Түүнээс гадна, манай улсад уушги орлуулах аппарат ганцхан ширхэг бий. Одоогоор хоёр аппарат захиалсан бөгөөд энэ сард манай улс гурван ширхэг ECMO аппараттай болох төлөвлөгөөтэй байна.

ECMO буюу уушги орлуулах аппаратыг ажиллуулахад цаана нь бүхэл бүтэн техникийн баг ажиллаж байдаг. Зөвхөн нэг өвчтөнийг энэ аппаратаар эмчлэхэд гарах зардал нь асар их.

Тодруулбал, коронавируст халдвараар өвчилсөн нэг өвчтөний ECMO аппараттай холбоотойгоор гарч байгаа зардал нь 35 сая орчим төгрөг байгаа юм.

Тиймээс бид заавал энэ аппаратад орох хүртлээ тулгах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, иргэдэд өөрсдөд нь өвдөхгүй байж, халдвараас сэргийлэх бүрэн боломж нь бий.

Эрүүл мэндийн байгууллагын нөөцийг тултал нь хангах бол зөв стратеги биш. Гол нь бид иргэдтэйгээ нийлж байж л энэ өвчнийг даван туулах ёстой юм.

Тиймээс иргэд өөрсдөө халдварт өртөхгүй байхаас гадна хүндрэх эрсдэлтэй бүлгийн хүмүүстээ халдвар тараахгүй байх тал дээр анхаараач гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэв.

“Хүнд хүний тоо 24.4 хувиар, нэн хүнд хүний тоо долоо дахин өссөн”

Үргэлжлүүлэн “Дэлхий дахинд коронавируст халдвараар нас баралт 2.2 хувьтай байгаа бол манай улсад 0.13 хувь байна.

Манай улсын нас баралт дэлхийн дунджаас харьцангуй бага байгаа хэдий ч өнөөдөр хүндэрсэн өвчтөний тоо өссөөр байгааг сануулъя.

Тухайлбал, хүнд хүний тоо 24.4 хувиар, нэн хүнд хүний тоо долоо дахин өссөн. Энэ нь нас барах эрсдэл цааш нэмэгдэх дохио юм” гэдгийг онцлон анхааруулав.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд