LOADING

Type to search

“AstraZeneca вакцин цусны бүлэгнэл үүсгэх эрсдэл маш бага”

Share

ДЭМБ-аас 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр онцгой байдлын үед хэрэглэх вакцины жагсаалтдаа албан ёсоор бүртгэсэн AstraZeneca вакциныг цус бүлэгнүүлдэг байж болзошгүй гэх шалтгаанаар зарим улс орнууд дархлаажуулалтдаа хэрэглэхээ түр зогсоогоод байгаа билээ. Харин зарим улс орнуудад вакцинтай холбоотой зарим зохиуцуулалтыг хийж байна. Тухайлбал, Их Британид АстраЗенека вакциныг 30 хүртэлх насны хүмүүс хийлгэхгүй байхыг зөвлөсөн. 

Европын Эмийн Агентлаг (EMA)-аас вакцины эрсдэлийг судалж үзээд “АстраЗенека вакцин хийлгэсний дараа цус бүлэгнэх нэн ховор гаж нөлөө илэрдэг” гэсэн дүгнэлтийг гаргажээ.  

AstraZeneca вакцин тариулсан цөөн хүнд тархины цусны бүлэгнэл үүссэн бөгөөд энэхүү гаж нөлөө нь халдвар хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалах үзүүлэлттэй харьцуулахад харьцангуй бага тул AstraZeneca вакциныг дархлаажуулалтад хэрхэн ашиглахаа улс бүр өөр өөрийн нөхцөл байдалд тохируулан шийдэхийг зөвлөсөн байна.

Өөрөөр хэлбэл вакцины хариу урвалын улмаас нас барах эрсдэл нь Ковидийн халдвараар нас барах эрсдэлээс олон дахин бага гэдгийг EMA-ийн гүйцэтгэх захирал Эмер Күүк онцолсон.

error: Content is protected !!