LOADING

Type to search

Зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн боллоо

Share

Өнгөрсөн жил УИХ-аар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийг баталсан. Мөн “Зээл аваагүй иргэнд Салхитын мөнгөний ордын орлогоос нэг сая төгрөгийн үнэт цаас олгох, 2021 оны тавдугаар сарын нэгэн гэхэд иргэд үнэт цаасаа мөнгөжүүлэх боломжтой болно” гэж тусгасан билээ.

Тэгвэл зээлгүй байсан ахмадууддаа нэг сая төгрөг олгоход бэлэн болжээ. Энэ талаар “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Мөнхбаяр “Манай хамт олон 2021 оны 5-р сарын 20-нд тэтгэврийн зээл аваагүй 216 мянган ахмадууддаа тус бүр нэг сая төгрөг олгох мөнгийг бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ойрын гол зорилгодоо хүрсэндээ баяртай байна. 2021 оны 5-р сарын 20-нд зээл аваагүй ахмадууддаа тус бүр нэг сая төгрөг олгоно” гэжээ.

error: Content is protected !!