LOADING

Type to search

Б.Ууганбаяр: 554 хүнээс коронавирус илэрлээ

Share

ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. /2021.04.08/

ЭМЯ-ны Хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагийн хугацаанд 11,116 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавируст халдварын 554 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 12,870 боллоо. Мөн хугацаанд 372 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 18 бүртгэгдсэн бол эдгэрсэн хүний тоо нийтдээ 8,140 болоод байгаа юм. Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдгээрийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 2,176, хүндэвтэр 373, хүнд 74, маш хүнд 14 хүн байна.

error: Content is protected !!