LOADING

Type to search

С.Эрдэнэбат НДШ-ийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн талбай дээр сууулт хийлээ

Share

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн талбай дээр суулт хийлээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “НДШ нэмэгдлийг цуцлах, Капитал банкнаас 234 тэрбум барагдуулах, Даатгалын тогтолцоо удирдлагыг сайжруулах шаардлагаа дэмжиж суулт хийж байна. Цар тахлын үeд Олон мянган гишүүдээ жагсаал цуглаан хийж эрсдэлд оруулахгүйн тулд ганцаараа сууж байгаа юм шүү… Дэмжиж байгаа гишүүд иргэд хамтран зүтгэгч нар минь битгий ирээрэй” гэжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл 2021 оны нэгдүгээр сарын 01-ны өдрөөс хоёр хувиар нэмэгдсэн. Үүнийг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн хорооноос эсэргүүцэж өнгөрсөн сард цахим тэмцэл өрнүүлээд байсан. Мөн МҮЭХ-ноос өчигдөр Засгийн газарт хандан НДШ–ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 он царцаах шаардлага хүргүүлсэн юм.

error: Content is protected !!