LOADING

Type to search

Л.Баттөр: ХӨСҮТ-ийн камерын бичлэг алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл

Share

УОК-ын Шуурхай штабын өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ХӨСҮТ-д Шадар сайдын гэргий очсоны дараа камерын бичлэг алдагдсан гэх мэдээлэлд тайлбар өглөө. 

Тэрээр “Би ажлаа аваад удаагүй байгаа. Яг энэ цаг үед зарим камерын хяналтыг сайжруулж, нэмэлт камер суурилуулж байгаа юм билээ. Би энэ мэдээлэлтэй холбоотойгоор бүх зүйлийг шалгасан, хэвийн байгаа. Та бүхэн санаа зоволтгүй. Энэ нь цагдаа, хүчнийхэн, гэрээт хамгаалалтын байгууллагуудын хараан дор байдаг. Энэ бол ташаа мэдээлэл” гэжээ.

Мөн тэрээр “PCR шинжилгээг албан байгууллагууд нэхдэг асуудал гарч байсан. Үүнийг болиулсан байгаа. Гэхдээ тухайн байгууллагт батлагдсан тохиолдол илэрвэл тэр хүний ойрын хавьтлыг тогтохын тулд PCR шинжилгээ хийлгэх шаардлага тавьж байгаа юм билээ. Энэ нь нэг талаасаа зүй ёсны хэрэг. Учир нь эрүүл эсэхээ мэдэж байж, ажилаа хийхгүй бол халдвар тараах эрсдэл байгаа юм” гэсэн юм.

error: Content is protected !!