LOADING

Type to search

Гашуунсухайт, Замын-Үүд боомтоор нүүрс экспортолж эхэлжээ

Share

Гашуунсухайтын боомтоор тодорхой үе шаттайгаар нүүрс экспортолж эхэлсэн гэж Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Гашуунсухайт боомтоор дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн өдөрт 30, Шивээхүрэн боомтоор 91 машин нүүрс ачиж гарч байна гэсэн тоо баримтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан.

Өмнөговь дахь Оюутолгой төслийн уурхайд Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдсэний улмаас хилийг хаагаад байсан юм. Харин өнөөдрөөс Замын-Үүд боомт нээгдэж ачаа тээврийн 20 машиныг нэвтрүүлжээ.

Боомтуудаар гарч, орж буй тээврийн хэрэгслийн автомашинд мэргэжлийн байгууллагын гаргасан журмын дагуу халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

error: Content is protected !!