LOADING

Type to search

Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг тусгаарлах байрны төлбөрийг төр хариуцна

Share

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг уржигдар мэдэгдэл хийхдээ ойрын хавьтлыг тусгаарлах байранд тусгаарлагдах төлбөрийг иргэн өөрөө төлнө гэж хэлж байсан. Тэгвэл өчигдөр энэ мэдэгдэлдээ залруулга хийж, дээрх заалт Эрүүл мэндийн тухай хуульд нийцэхгүй тул өөрчилсөн гэлээ. 

Тэрээр “Түр журмын 2.1-д Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж, долоо хоног тусгаарлан ажиглана гэсэн заалт байсан. Энэ нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4.4 дэх заалт, Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, арга хэмжээ болон гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна гэх заалттай зөрчилдсөн. Иймээс та бүхнээсээ хүлцэл өчиж, Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж дараах залруулгыг хийж байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах бөгөөд төлбөрийг төр хариуцах юм” гэв.

error: Content is protected !!