LOADING

Type to search

С.Амарсайханд ёс зүйн хариуцлага хүлээлгэхийг шаардсан залуусыг цагдаа нар саатууллаа

Share

Шадар сайд болон Ерөнхий сайдаас ёс зүйн хариуцлага нэхэж, хэсэг залуус Төв талбайд жагсаал зохион байгуулжээ. Харин дөнгөж сая тэднийг цагдаагийнхан авч явсан байна. Тэд “Улаан бүс рүү эхнэрээ саадгүй нэвтрүүлж, баталсан журмаа зөрчсөн та хариуцлагаа хүлээ. У.Хүрэлсүхийн эхлүүлсэн шудрага ёсны соёлыг хэвшүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс шаардаж байна. Үртэйгээ, ээжтэйгээ уулзаж чадалгүй өнгөрсөн хүмүүсийн өмнө Шадар сайд буруутай” хэмээжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, улбар шар түвшинд шилжсэн үед олон нийтийг хамарсан зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Түүнчлэн жагсаал зохион байгуулсан иргэдийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгаж, мэдүүлэг авч байгаа юм.

Хэргийг эргэн сануулахад, УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д хэвтэж байгаа аав, ээжийнхээ сахиураар очоод нэг хоночихоод буцааж гарсан нь батлагдсан. Энэ талаар УОК-ын дарга С.Амарсайханаас тодруулахад “Халдвар хамгааллын дэглэм баримтлагдаж явж байгаа. Шинжилгээгээ өгөөд явж байгаа, шинжилгээ нь сөрөг гарч байгаа.

Зөрчил дутагдал гаргасан асуудал байхгүй. Сахиураар очсон. Вакцин хийлгэсэн байсан. Урвал өгсөн учраас буцаж, тусгаарлагдсан. Тэгээд шинжилгээгээ өгөөд хариу нь сөрөг гарсан учир одоо ямар нэгэн байдлаар ХӨСҮТ-тэй холбоотой асуудал байхгүй” хэмээсэн юм. 

error: Content is protected !!