LOADING

Type to search

Дотоодын үйлдвэрлэгчид 4.3 сая гаруй амны хаалт үйлдвэрлэжээ

Share

Оны эхний хоёр сард дотоодын үйлдвэрлэгчид 4.3 сая гаруй амны хаалт үйлдвэрлэсэн байна.

Энэ нь өмнөх оныхоос тав дахин өссөн үзүүлэлт болжээ. Өнгөрсөн онд дотоодын зах зээлд амны хаалтын хэрэглээ эрс өсөж, эрэлт нийлүүлэлтээсээ даван дотоодын үйлдвэрлэлүүд үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байна.

Тухайлбал: “Мөнхийн тун” компани хоногт 150 мянган ширхэг нэг удаагийн амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ онд үйлдвэрлэлээ хэвийн явуулж байгууллагууд болон эмнэлгийн хэрэгцээнд нийлүүлж байгаа талаар мэдээллээ.

Харин “Нахиа” эмийн үйлдвэр хоногт 120 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор бүтээгдэхүүнээ их хэмжээгээр үйлдвэрлэж, нөөцлөөд байгаа юм байна.

error: Content is protected !!