LOADING

Type to search

Л.Болд: Одоо л хуульчид, иргэд уншаад энэ хэргийн тухай дүгнэлтээ хэлнэ

Share

УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа буюу 16 жил сонгогдон ажиллаж байсан, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болдтой ярилцлаа.

Сонгууль бүрийн өмнө С.Зориг агсны амь насыг хө нөөсөн хэрэг сөхөгддөг. Энэ хэргийг Засгийн газраас нууцаас гаргачихлаа. Та энэ асуудлыг сүүлийн дөрвөн жил хөөцөлдөж ярьсан улстөрчийн хувьд таны байр суурийг сонсъё?

-С.Зоригийн  хэргийг  нууцын зэрэглэлээс гаргаж чадсан энэ Засгийн газарт би талархаж байна. С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн, эрүү дэн шүү сэн гэдэг нь батлагдаж, хуулийн дагуу эцэслэн шийтгэл ногдуулчихлаа.

Энэ нь Т.Чимгээ Б.Содномдаржаа гэдэг хоёр хүнийг суллахад маш чухал алхам. Сүүлийн хоёр, гурван жил хүлээгдэж байгаа алхам. Одоо бол ямар ч эргэлт буцалтгүйгээр прокуророос хуулийн дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас эсэргүүцэл бичих ёстой ба бид бүгдээрээ тэр бичлэгүүдийг үзлээ, харлаа. Эрүү дэн шүүх ажиллагаа өөрөө маш олон аргатай. Түүний нэг хар гис хэлбэр бол яах аргагүй мөн гэдэгтэй би санал нэг байна. Эрүү дэн шүүнэ гэдэг хүний эрхийг маш ноцтой зөрчиж буйг илэрхийлж байгаа юм.

Өнөөдөр хоёр хүний амь, амьдрал, амьдрах цаг хугацаагаар нь хохироолоо шүү дээ. Энэ хэргийг шийдүүлэхгүй гэж асар их пиар хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрээр нүдлээ. Олон жил энэ хэрэг ийм байдлаар явлаа. Жирийн хүний санаанд багтамгүй олон жилийн залхаан цээр лүүлэлт, яр галал болсон. Боддоо айлын хашаагаар цо гцос давуулж шидээд, охин нь гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар аваарт орж амиа ал дахад тэр өглөө нь тэр мэдээг өөрт нь палхийтэл мэдэгдэж шоконд оруулж байцаалт авдаг ч гэдэг юм уу, ингээд үзэхээр энэ хэрэг маш том зохион байгуулалттай, их хөрөнгө мөнгө зарсан нь харагддаг.

Шүүхийн шийдвэрүүд нь хүртэл эргэлзээтэй байдал гарсан. Анхан шатны  шүүхийн шийдвэр нь хүмүүсийг шинэ жилээ тэмдэглэж байхад, давж заалдах шийдвэр нь цагаан сараар хүмүүс гэртээ золгож байхад, Дээд шүүхийн шийдвэр нь наадмаар хүмүүсийг зун амарч байхад гарсан байдаг.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүү дэн шүүсэн, хилсээр ял эдэлж байгаа гэдэгтэй та 100 хувь санал нэг байгаад байна уу?

-Ерөөсөө ойлгомжтой зүйл. Надад бол ямар ч эргэлзээ байхгүй.

-Би танаас энэ асуултыг яагаад асуугаад байна гэхээр 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Хуульзүйн сайд Ц.Нямдорж төрийн ордонд сэтгүүлчдэд нэгэн бичлэг задалж үзүүлсэн юм. Тэр бичлэгийг үзээд миний бие Г.Эрдэнэбат прокурорыг арай гэж олж, ярилцах боломж олдсон. Тэгээд тэр хүнтэй би бүтэн долоон цаг ярилцсан.  Сониныхоо 12 нүүрийг тэр ярилцлагад зориулж байв. Долоон цаг ярилцахад би энэ хэргийг таны хил сээр ял эдэлж байгаа гэж үзэж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хийсэн гэдэгт огт эргэлзээгүй үлдэж билээ. Би хувь хүнийхээ, сэтгүүлчийнхээ хувьд итгэсэн. Харин та эсрэг байр суурь илэрхийлж байгаа тул би асуумаар санагдаад асууж байгаа юм?

-Б.Хурц, Г.Эрдэнэбат гээд үүрэг гүйцэтгэсэн, биелүүлсэн хүмүүс. Энэ хүмүүсийн хэрэг бол гүйцэтгэгч нартай холбогдох хэрэг. Одоо л захиалагч нарын хэрэг гэж энэ хэргийн жинхэнэ том гогцоо тайлагдах зам руугаа орж байна гэж бодож байна. Г.Эрдэнэбат прокурор өгч буй ярилцлагадаа хоёр эргэлзээтэй зүйл яриад байгаа.

Нэгт, “Та нар мэргэжлийн айхтар алуу рчин хүлээгээд байна. Үгүй. 16 настай Ц.Амгаланбаатар гэж хүүхэд, нялх хөхүүл хоёр хүүхэдтэй 20-н хэдэн настай Т.Чимгээ гэж бүжигчин, наймаа хийдэг 30-аад настай Б.Содномдаржаа гэж залууг дагуулж ирээд хө нөөчихсөн. Ийм л хүмүүс байсан юм, та нар айхтар мэргэжлийн алуу рчин бүү хүлээ ” гэдэг.

Нөгөө талдаа юу гэж яриад байна гэхээр “Эд нар чинь айхтар хүмүүс, бүх ул мөрөө арилгаж чадсан. Хурууны хээ, нус, шүлс, хөлс, цус, үс гээд дэлхийн хэмжээний том алуурчин чадахгүй түвшинд ул мөрөө арилгачихаад явчихсан” гэдэг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг 400 гаруй хоног з одож за нчсан. Тэр бүр нь ай мшигтай байсан. Тэгсэн мөртлөө эдгээр үйлдэл нь огт хэрэг болоогүй, тэндээс юу ч олоогүй. Энэ нь өөрөө маш ноцтой асуудал гэсэн үг. Хүмүүсийн мэдүүлгээр л энэ хоёр хүнийг ялласан.

-Тэгэхээр та захиалагч нь одоо олдох боломжтой гэж үзэж байна уу?

-Үүнээс өмнө нь илрэх боломж бүрхэг байсан, хэн алсан нь тодорхойгүй учраас. Одоо зохиолоор алуу рчин бий болгоод энэ хэргийг хаагаад алга болгоно гэдэг чинь ямар нэгэн сонирхол хаа нэгэн газраас байгаа биз. Одоо жинхэнэ зууны хэрэг чинь үүсэх гэж байна. Мөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг маш муухай хүмүүс мэтээр олон түмэнд ойлгуулсан. Хүмүүсийг эргэлзээнд оруулсан. Олон жил хориод шоронгоос гаргахгүй байгаа биз, энэ олон жил. Хоолонд нь янз бүрийн бодис хийгээд, бритва оруулж өгөөд, өрөөнийх нь үүдэнд хортой будаг тавиад.

-Хоолонд нь янз бүрийн бодис хийж байгааг албан ёсоор баталсан зүйл байдаг юм уу?

-Б.Содномдаржаагийн өөрийн мэдүүлгүүд байгаа шүү дээ.

-Мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн байвал яах вэ, үүнийг хэн шалгах вэ?

-Харин шалгахгүй байна. Цуснаас нь шинжилгээ аваад шалгахад гараад ирнэ. Аягүй л бол айхтар муухай хүмүүс байж байгаад алга болчихсон гэж ойлгуулах гээд байгаа байхгүй юу. Одоо энэ хүмүүс чөлөөлөгдөнө. Тэгэхээр сэтгүүлчид та нар яриа аваарай. Т.Чимгээ бол жирийн л нэг хөдөө өссөн, урлагийн авьяастай, тухайн үедээ тогооч байсан нөхөр хүүхэдтэй ийм бүсгүй. Б.Содномдаржаа гүргэр, сэргэлэн, хөдөө өссөн залуу, бие сайтай тулдаа л тэсч байгаа юм. Өөр хүн бол тэсэхгүй байсан байх.

Эрүү дэн шү үсэн гэж ярьдаг, бас хоёр бичлэг олон нийтэд үзүүлсэн. Өнөөдөр хүртэл энэ эр үүдэн шү үлт манай улсад байдаг гэж үү. Эрүү дэн шү үсэн гэдэг нь Т.Чимгээ рүү цээж нүцгэн залуу өрөөнд нь оруулсныг хэлээд байна уу. Энэ эрү үдэн шү үлтийн нэг хэлбэр юм уу?

-Эрү үдэн шү үхийн олон арга бий гэж би дээр хэллээ. Олон улсын конвенцид хүртэл заасан байдаг. 400 гаруй хоног Т.Чимгээг хүйтэн подвальд хорьж, бие засах, нүүр гараа угаах нөхцөлгүй байранд байрлуулж, дээрээс нь хүн ам ины хэрэгтэй залууг нүцгэн оруулж байгаа нь өөрөө эрүү дэн шү үлтийн нэг хэлбэр мөн.

Сэтгэл зүйн да рамтууд өчнөөн байгаа. Охиных нь үх лээр шоконд оруулах, нөхөр хүүхэд, ээжийг нь да рамтлах гэх зэрэг олон зүйл одоо ил болох байх. XX зуунд Монголын ард түмний хамгийн хайртай хоёр хүн байна гэж би хардаг. Нэг  нь жанжин Д.Сүхбаатар, хоёрт нь Санжаасүрэнгийн Зориг.

Жанжин Д.Сүхбаатарыг хэн а лсныг бид мэдэхгүй. Тухайн үедээ лам нар а лсан гэж бидэнд ойлгуулсан. Лам нарыг муухай гэж л харуулдаг байлаа. С.Зоригийг болохоор хөдөөний залуус ирээд л захиалгаар мөнгөний төлөө алч ихсан гэж. Мэдүүлгээр нь хэрэг үүсгэсэн ял тан нь захиалагч энэ тэр гээд олон хүний нэр хэлж төөрөгдүүлээд. Зүв зүгээр явж байсан н.Ганхуяг гээд электроникийн компанийн захирал байсан залууг 10 сар шоронд хийж та млачихаад гаргаад хэн ч биш болгосон. Т.Чимгээ ярьж байсан, өөрөө хэргийн газарт очоогүй, байгаагүй учраас та нарт нотлох юм байхгүй биз дээ гэж хэлдэг гэсэн. Тэр үгийг нь мушгиад ул мөрөө айхтар сүрхий арилгаж чадсан учраас ингэж хэлж байна гэж ойлголт төрүүлэхээр болгож олон нийтэд хүргэж байсан гэдэг.

Та УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн асан Ц. Оюунгэрэлтэй хамт шоронд очиж, С. Зоригийн эхнэр Б.Булганыг эргэж очсон байх аа?

-Очсон. Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр Б.Булганыг эргэж очоод хорьж байгаа нөхцөлийг нь сайжруулаач гэж хүсэлт тавьж байсан, бас л 10 сар та мласан байгаа байхгүй юу. Бодвол энэ хоёрыг алуу рчин гэж хүлээн зөвшөөр гэж л шахсан юм байгаа биз.

-Б.Булган гол гэрч. Яагаад одоо болтол?

-Энэ хоёр хүн алуу рчин биш байна гээд хэлчихгүй юу. Тэгсэн өөрийг нь хамжигч болгоод шүүх хуралд оруулаагүй. Их хачирхалтай. Энэ хоёрт нь ял өгчихөөд хамжигч нь юу ч болсон юм бүү мэд. 10 сар та млуулсан хүн чинь яах юм, мөрдөн байцаагч руу юу дуртайгаа хэлнэ биз дээ. Гэтэл энэ маш онцгүй хүн гэсэн ойлголтыг олон нийтэд төрүүлж байгаа байхгүй юу.

С.Зоригтой та хэр ойр байв?

-Дотно сайн найзууд явлаа. Б.Булган, С.Зориг хоёр чинь ямар бие биедээ хайртай, эелдэг сайхан халамжтай хүмүүс байв. Нөхөр нь Ерөнхий сайд болох гэж байгаа, өөрийнхөө амь амьдралын эсрэг тэр хүн тийм юм хийх үү. Бодоод үз дээ, ямар ч хүн тийм юм хийх үү. Тийм хачин үлгэр гэж байхгүй байх.

Энэ хэрэг дээр дөрвөн хүнийг яллаад байгаа. Гэтэл Б.Булган дөрвөн хүн байгаагүй хоёр хүн байсан гэж мэдүүлэг өгдөг. Эрэгтэй нь өндөр, эмэгтэй нь намхан гэж. Гэтэл одоо бол эрэгтэй нь намхан, эмэгтэй нь өндөр болоод эсрэг болчихоод байгаа юм. Тэгэнгүүт Б.Булганыг хүссэнийх нь дагуу мэдүүлэг өгөхгүй болохоор нь энэ хэрэгт нэг тийм ойлгомжгүй статуст аваачаад тавьчихаж байгаа юм.

Улаан бал нэвтрүүлгээр Г.Эрдэнэбат прокурор энэ хэргийг илрүүлэхгүй байгаа нь Ц.Нямдорж гишүүн асантай холбоотой гэж хэлэх шиг болно лээ?

-Би үзсэн. Ц.Нямдорж гишүүнд энэ асуултаа тавьбал өөрөө хариулах байх. Би тэр хүний өмнөөс яримааргүй байна. Хүмүүс их сонин, энэ хоёр цагаадчихлаа хайран юм харамсалтай юм, энэ хэрэг хаагдчихсан байсан гээд байгаа. Хуурамчаар хаагдах чинь бүр утгагүй зүйл биз дээ. Хэнд хэрэгтэй байх вэ, ард түмэн лав үүнийг хүсэхгүй.

Хэрэг бүтнээрээ нууцаас гарсан гэхээр бүх материалтай нь танилцаж болно гэсэн үг үү?

– 100 хувь бүх зүйл нь одоо л ил болж байгаа юм. Урьд нь яллах тал дээр ил гаргаж байсан. Дараа нь эрүү дэн шүүсэн бичлэгийг ил болгосон. Хавтас бүрт улсын нууц гээд заасан байдаг байв.

Улсын нууцад хамааруулах чиглэлийн мэдээ мэдээллийг олон болгож өөрчилсөн байдаг. Урд нь хэд байсан юм?

– Өнгөрсөн хугацаанд маш олон болгож өөрчилсөн юм билээ. Урьд нь хуулиар 10 орчим чиглэлийн мэдээллүүд байдаг байв. Гэтэл одоо хэдэн зуун чиглэлийн мэдээллийг улсын нууцад хамруулчихсан. Тухайлбал, хувь хүний өвчний мэдээлэл, эсвэл том албан тушаалтны гар утасны дугаар ч юм уу ямар нэг зүйл олоод аль нэг хэргийн хавтаст ямар нэг байдлаар оруулаад  нууцад хамааруулчихдаг байсан. Тэгээд тэр хавтсыг нь үзье гэхээр болохгүй.  Яагаад гэж асуухаар улсын нууцад орсон материал гэх жишээтэй.

УИХ-аас түр хороо байгуулагдаад энэ хавтас хэрэгтэй танилцъя гэсэн ч улсын нууц гээд үзүүлдэггүй байсан юм. Харин өөрсдөдөө хэрэгтэй нотолгоо гэж бодож байгаа зүйлээ аль хэдийн ил болгочихдог байлаа шүү дээ. Одоо энэ хэргийг шалгах гогцоо нь ил болж байна. Урд нь гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан гээд хаагаад байдаг байв. Засгийн газар хоёр ч тогтоол гаргаад тэр нь хэрэгжээгүй.

Одоо тэгвэл энэ хэргийг ил болгосноор үйл явдал яаж өрнөх бол. Захиалагч нь шууд олдох уу?

-Хүнийг хэ лмэгдүүлэх хэргийг хэн зохион байгуулав, хэргийг хэн хаав гэдэг ил болно.

-Ил болж чадах болов уу?

-Ил болохоос аргагүй. Болохгүй бол энэ чинь өөрөө утгагүй явдал. Энэ хэргээс болж хил сээр хэ лмэгдэж ял авсан  хоёр хүн байна. Тэд суллагдаж, захиалагчид тодрох ёстой. Хэрэв тодрохгүй бол энэ хэргийг нууцаас гаргаж ил болгосон хэрэг юу байна. Бүх зүйл ил болж, үнэн мөн нь олдоно гэдэгт бүрэн  итгэж байгаа.

– Тэгэхээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэдийд суллагдах юм?

-Та бүхэн мэдэх байх. Өмнө нь хуулиар 30 хоног гэх юм бол яг 30 дахь хоног дээр нь дахиад сунгаад байдаг байсан. Ингэсээр байгаад гурван жил болчихлоо.

Т.Чимгээгийн ах талбай дээр суулт хийгээд хэд хоночихлоо. Та очиж уулзсан уу?

-Уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь минийхтэй нийлж байгаа юм. Ерөнхийлөгч энэ хэргийг 100 хувь нууцаас гарга гэсэн  байр суурьтай байгаа. Тэгж байж л хуульчид, иргэд уншаад энэ хэргийн тухай дүгнэлтээ хэлнэ. Тэгэхгүй бол битүү хар уутанд байгаа хэргийг яаж ч тааж яриад нэмэргүй. Хэргийг нууцаас гаргах эрх нь зөвхөн Засгийн газарт байдаг. Өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй ирсэн.

П.Оюунсувд

Эх сурвалж: Үндэсний шуудан

error: Content is protected !!