LOADING

Type to search

П.Анужин: Улс өртэй шүү дээ. Насаар нь тэтгээд явсан ч яахав дээ

Share

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цэргийн албан дахь хүний эрхийн асуудлаар өчигдөр хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужингийн тавьсан асуулт болон  Д.Ганзоригийн өгсөн хариу тайлбарыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн П.Анужин: Би гурван асуултыг Д.Ганзориг даргаас гурван асуулт асууя. Нэгдүгээрт, хохирогчийн ар гэрт таван жилийн цалинтай тэнцэх нөхөн олговор, ажил явдлын мөнгийг олгоно гэлээ. Энэ нь хэдэн төгрөг вэ? Ба лмад хүний гарт амь алд чихсан хүнийг таван жилээр тооцож, нөхөн олговор өгнө гэдэгтээ өөрчлөлт хийхгүй юм уу? Улс өртэй шүү дээ. Насаар нь тэтгээд явсан ч яахав дээ. Ийм асуудал өчнөөн гарч байхад таван жилийн нөхөн олговор өгнө гэж яаж хариулж чадаж байна аа? Амьдралд нь тааруулж хариулаад байгаа юм уу?

Бид хүний сайхан хүүг сайн эр хүн болгоно, торгон хилээ хамгаалуулна гээд авч байгаа шүү дээ Тэгээд ү хүүлчхээд мөнгөн дүн хэлж болдог юм уу? Үүний мөнгөн дүн нь яг хэд гэдгийг асуух гэсэн юм.

Хоёрдугаарт, холбогдох улсууд ялаа аваад явна гэсэн байна. Холбогдох улсууд гэдэгт чинь хэн хэн орж байгаа юм бэ? Тодорхой яриад өгнө үү.

Гуравт, Ер нь цэрэгт татагдаж байгаа хүмүүсийн сэтгэл зүйн асуудлыг судалж байгаа юу? Гаж д онтой, хүнийг да рамталдаг сэтгэл зүйн эм гэгтэй хүмүүсийг хэрхэн цэрэгт татах вэ. Энэ тал дээр бодлогын шинж чанартай юм байна уу? Анги, хороодын дарга нарын албанд боловсролтой улсуудыг тавьж байгаа юм уу? Тэдгээрийг тавих шаардлага байна уу? Хүний сайхан боловсролтой үрийг татаж авчхаад, хэн нэгэн боловсролгүй этгээдийн гарын шүүс болгодог тогтолцоо байгаа юм биш биз. Дарга цэрэг нарыг томилдог ямар дүрэм журам байдаг юм бэ?

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: П.Анужин гишүүний асуултанд хариулъя. Хууль эрх зүйн хүрээнд бид энэ асуудлыг шийдэх шаардлагатай байгаа. Мөнгөн дүнг би санхүүгээсээ харахгүй бол, танд худлаа тоо хэлмээргүй байна. Энэ бол ахлагчийн албан тушаалын дундаж дүнгээр тооцсон мөнгөн дүн. Хүний амь н асыг бид мөнгөөр хэмжих нь буруу. Хууль эрх зүйн хувьд үүнийг ингэж шийдсэн, түүнээс хүний амь насыг мөнгөөр хэмжээгүй шүү. Монгол Улсын иргэн бол улсын үнэт зүйл гэдгийг би мэднэ.

Мөн гарсан хэрэг, зөрчилтэй холбоотой салаан захирагч болон тухайн ангийн хоногийн харуулд гарч байсан бие бүрэлдэхүүнийг бүгдийг нь төрийн албанаас чөлөөлсөн. Гэхдээ зэв сэгт хүчинд зориулсан тэдний цаг хугацаа ч үнэтэй зүйл байсан юм шүү гэдгийг та бүхэн ойлгоорой. Мөн энэ нь тухайн амь алдсан байлдагчийн амь н асыг нөхөн олгож дийлэхгүй гэдгийг  ч би ойлгож байна.

Сэтгэл зүйн судалгааны асуудлын тухайд хариулъя. Удирдах албан тушаалд томилогдож буй офицерууд цэргийн боловсролтой, тухайн албан тушаалыг хаших чадвартай хүмүүс байдаг. Сүүлийн гурван жилд бид эрүүл мэндийн судалгаа хийж үзсэн. Ингэхэд сэтгэл зүйч дийн гаргасан үнэлгээнээс харахад цэрэгт татагдаж байгаа хүмүүсийн дунд сэтгэл зүйн өв чтэй хүний тоо жилд 1,5 хувиар нэмэгдэж байна. Түүнчлэн бидэнд сэтгэл з үйн яг нарийн судалгаа байхгүй тул энэ асуултанд хариулахад хүндрэлтэй байна. Энэ манай нийгмийн асуудал гэдгийг би та бүхэнд түрүүн хэлсэн.

УИХ-ын гишүүн П. Анужин: Д.Ганзориг даргаа би маш их харамсаж байна. Таван жилийн ахлагчийн албан тушаалын цалин амлачхаад тэр нь хэдэн төгрөг вэ гэдгээ хэлж чадахгүй нь та нарын хандлага. Ийм байж болохгүй.  Та нарынхаар тэр хүүхэд ахлагч байж болно. Гэхдээ  тэр хүү хэзээ ч ахиж ээждээ эргэж ирэхгүй шүү. Та нар хариу мэдэгдэл хийхдээ нэг ч бодлогын тухай өгүүлбэр яриагүй. Та нар ард түмнээ элэглэж байна.

error: Content is protected !!