LOADING

Type to search

С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргалаа

Share

1990 оны 4 дүгээр сарын 7 буюу одоогоос 31 жилийн өмнөх энэ өдөр Ардчилсан нам анхдугаар их хурлаа хийж байв. Ийм учраас эл өдрийг Ардчилсан намын баярын өдөр гэж нэрлэн, дүрэмдээ зааж өгсөн байдаг аж. Энэ жилийн баярын арга хэмжээ дөнгөж сая С.Зориг агсны хөшөөн дээр цомхон болж өнгөрсөн бөгөөд Ардчилсан намын шинэхэн дарга О.Цогтгэрэл мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Ардчилсан нам байгуулагдсаны 31 жилийн ойн мэндийг хүргэе. Ардчилсан намаа бүтэн болгох уриалгыг дэвшүүлж байна. Чиг баримжаа, үзэл санаа нэгтэй нөхдөө, намаас салсан улс төрийн хүчнүүдээ нэгдэхийг намын удирдлагын хувьд уриалж байна. 

Мөн энэ өдөр ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг АН-аас эхлүүлж байгаагаа зарлаж байна. Энэ бол хэн нэгэнд хэлбэр төдий баатар цол олгох гэж байгаа хэрэг биш. Харин өдрөөс өдөрт үгүй болж байгаа монгол хүний үнэ цэнийг өгсөх, монголчуудын эрхийг эргүүлэн авчрах оролдлого гэж үзэж байгаа” гэжээ.

error: Content is protected !!