LOADING

Type to search

ЭМЯ: Халдварын тохиолдол 575-аар нэмэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Share

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн хоногт 575 халдварын тохиолдол шинээр илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 12,226 боллоо. Эдгээр тохиолдлууд нь бүгд дотоодод бүртгэгдсэн. Тодруулбал, Улаанбаатарт 456, орон нутагт 113, эмнэлгээс шалтгаалсан зургаан тохиолдол бүртгэгдсэн байна.

Төв аймаг халдварын тохиолдлын тоогоор нийслэлийн дараа орж байна. Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгаас бусад бүх аймагт халдвар тархсан. Сүүлийн хоногт 185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6,912 боллоо. Өнөөдрийн байдаар нийт 2,583 хүн эмчлэгдэж байгаагаас

  • Хөнгөн 2,186
  • Хүндэвтэр 317
  • Хүнд 70
  • Маш хүнд 10 хүн байна.

Коронавируст халдварын улмаас 4 иргэн нас барсан гэх харамсалтай мэдээг дуулгалаа. Ингэснээр уг халдварын улмаас нас барсан 17 тохиолдол бүртгэгдлээ.

error: Content is protected !!