No menu items!
HomeЗөвлөгөөҮсний хагаа арилгах үр дүнтэй аргууд

Үсний хагаа арилгах үр дүнтэй аргууд

-

Хаг бол арьсны хөнгөн хэлбэрийн өвчин. Энгийн хаг нь толгойн хуйх улайх, өвдөх зэрэг ноцтой шинж тэмдэг илэрдэггүй. Харин их хэмжээний нунтаг цагаан хаг ялгарч, хуйх загатнаж, толгой угаасны дараа хуйханд хайрс хэлбэрийн тав үлдэж байвал үүнийг арьсны өвчний нэлээд хүнд хэлбэр гэж ойлгож болно.

Угаалт

Ойр ойрхон угаах хэрэггүй. Ердөө 7 хоногт 2 удаа угаах хэрэгтэй. Хагтахаар их угаах ёстой гэж боддог. Гэвч энэ нь буруу бодол юм.Үсийг норгосны дараа шампуныг түрхэж, 2 минут болоод угааж, цэвэр усаар зайлна. Мөн самаар самнаж, гараараа хуйхаа тайвшруулж массаж хийгээрэй.

Тэжээлийн тос

Үсний тэжээлийн витаминтай тос түрхэх хэрэгтэй. Нянгийн эсрэг үйлчилгээтэй шампунь хуйх загатнах, цочроохыг багасгадаг тул, авч хэрэглэж болно.Үсээ будвал хаг илүү ихэсч идэвхиждэг юм шүү.

Хоол хүнс

Өдөрт 2 литр шингэн зүйл тэр дундаа ус уудаг хүний үс ба хуйхны чийгшилт хэвийн байдаг. Мөн хоол хүнсэндээ загасны тос, A,C,E,B бүлгийн амин дэмүүдийг агуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ сайн хэрэглэх хэрэгтэй.

Аспирин хэрэглэх

Аспирин нь салисилик хүчлийг агуулдаг. Тийм учраас та үсээ угаахдаа хоёр ширхэг аспириныг буталж байгаад, шампуньтайгаа хольж, үсэндээ түрхээрэй. 2-3 минут байлгасны дараа үсээ угаана.

Хүнсний сод хэрэглэх

Хүнсний соданоос үсэндээ түрхн хурууныхаа өндгөөр сайтар иллэг хийгээрэй. Дараа нь бүлээн усаар зайлахад хангалттай. Содоор үсээ арчилж байгаа нөхцөлд, шампуниар угаахгүй байхыг анхаараарай.

Өндөг

1-2 өндөгний шарыг цагаанаас нь салгаж, үсээ хуурай байхад нь хуйхандаа жигд массажлан түрхэнэ. Үүний дараагаар халуун алчуур, аль эсвэл халдаг малгай өмсөж 1 цаг байлгасныхаа дараа шампуниар үсээ угаагаарай. Ингэснээр үс илүү гялалзаж, дээд зэргийн чийгийг өгдөг.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд