No menu items!
HomeУлс төрХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаас Ч.Номинг чөлөөлжээ

ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн даргаас Ч.Номинг чөлөөлжээ

-

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжлээ.

Хуралд оролцсон гишүүд Ч.Номинг Соёлын сайдаар томилогдож Төрийн албанд ажиллах болсонтой холбоотойгоор ХМЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд даргын үүргээс чөлөөлөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн юм. Тиймээс ХМЗ-ийн дүрмийн 7.10, 7.16.5, үйл ажиллагааны журмын 2.2 дахь заалтын дагуу УЗ-ийн дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд УЗ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгоод байна.

У.Тамир нь тус зөвлөлийг үүсгэн байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг үүсгэн байгуулах, хөгжүүлэн төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулсаар ирсэн туршлагатай гишүүн ажээ.

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд