No menu items!
HomeУлс төрЗ.Энхболд АНУ-д суух элчин сайдаар томилогдох уу

З.Энхболд АНУ-д суух элчин сайдаар томилогдох уу

-

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч баасан гаригт Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тухайн өдөр  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг мөн хүсээд буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ё.Отгонбаярыг эгүүлэн татах үндэслэлдээ “…Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй  хэмээн үзэж түүнийг Элчид сайдын үүрэгт ажлаас эгүүлэн татах нь зүйтэй гэж” гэсэн байдаг.

Харин Ё.Отгонбаярын оронд Монгол Улсаас АНУ-д суух дараагийн Элчин сайд хэн байх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж эхлээд байна.

Хамгийн магадлалтай хүнээр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболд яригдаж эхэлжээ.

З.Энхболдийн хувьд

Боловсрол

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль
  • 1996 онд Монгол Улсын Их сургууль
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.
  • Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг, цол

  • Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
  • ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор цолтой юм.
Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд