No menu items!
HomeХэн юу хэлэвЭ.Тэмүүлэн: Нөхцөл байдал одоо маш хүнд, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн байна

Э.Тэмүүлэн: Нөхцөл байдал одоо маш хүнд, эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн байна

-

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн:

14-18 хоногийн хөл хорио бол байж болох хамгийн бага хугацаа. Ер нь бусад улс орнуудын туршлагыг харахад ч, ДЭМБ-ын зөвлөмжийг харахад ч хүн амын дунд өргөн тархсан байгаа ийм үед бид хамгийн багадаа 28 хоног буюу хоёр нууц үеийн хугацааг өнгөрөөж байж халдварын тархалтыг бодитойгоор сааруулж, багасгаж чадна. 14 хоног хөл хорио тогтоовол одоо энэ байгаа хэвэнд л хадгалж чадна уу гэхээс бууруулж бол чадахгүй. Манайх хөл хориог хэтэрхий бага хоног тавьж, халдварын гинжин хэлхээ тасраагүй байхад нь хөл хориогоо сулруулснаас болж халдвар өнөөдөр өргөн тархчихлаа. Ялангуяа хамгийн сүүлийн 12 хоногийн хөл хорио бол ямар ч үр дүнгүй байсан.

Нөхцөл байдал маш хүнд байгаа. Одоо ер нь бүх эрчимт эмчилгээний ор бараг дүүрсэн. Дахиж хүн нэмж хүндэрвэл ер нь том асуудлууд үүснэ. Яах вэ, эрчимт эмчилгээний орнуудыг нэмээд тавьж болно. Хамгийн гол нь эрчимт эмчилгээгээр бэлтгэгдсэн хүний нөөц маш хязгаарлагдмал байна. Тэгэхээр хэчнээн ор бэлдээд нэмлээ ч хүний нөөц байхгүй бол нас баралт нэмэгдэж асуудал үүснэ.

Эх сурвалж: iToim.mn

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд