No menu items!
HomeUncategorizedД.Сумъяабазар: Нэхмэлийн шар байрны хажууд тоглоомын талбай барина

Д.Сумъяабазар: Нэхмэлийн шар байрны хажууд тоглоомын талбай барина

-

Нийслэлийн Засаг Дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй хотхонуудтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг өглөө.

Өнөөдөр буюу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хотхонуудтай газар дээр нь очиж танилцан, нөхцөл байдлуудын талаар мэдээлэл авч, шийдвэрлэх асуудлуудын талаар холбогдох албадуудад үүрэг даалгавар өглөө.

Тэрбээр, ХУД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршаллтаун хотхоны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, хотхоны орц гарцын талаарх асуудлаар санал бодлыг нь сонссон байна. Маршалл таун хотхонд нийт 5000 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн ба одоогийн байдлаар 2000 гаруй айл өрх оршин сууж байна. Тус хотхон нь өмнө нь урдаа нэг, зүүн талдаа хоёр, хойноо хоёр гарцтай байсан бол одоогийн байдлаар зөвхөн зүүн талын хоёр гарцаар оршин суугчид нь орж гарч байна. Засаг дарга Д. Сумъяабазар энэхүү орц гарцыг нээх талаарх асуудлыг шийдвэрлэхийг Нийслэлийн Газрын албанд үүрэг болголоо.

Түүнчлэн Засаг дарга Д. Сумъяабазар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрны оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тэрбээр энэ үеэр “Тус газар дээр орон сууц барихгүй. Доороо гараштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай барих тал дээр анхаарна. Иргэд мөн саналаа өгөх хэрэгтэй” хэмээн ярилаа.

Түүчнлэн дөрөвдүгээр сарын 03-ны өдөр дархан цаазат Богдхан уулыг ухаж сэндийцсэн байдалтай Засаг дарга Д. Сумъяабазар өөрийн биеэр танилцаж, байгаль орчныг бохирдуулж, их хэмжээний газрыг хөрсний доройтол, байгаль орчны бохирдолд оруулсан компанид арга хэмжээ авч, хуулийн дагуу шийдвэрлэхийг үүрэг болгосон. Энэхүү ажлыг шийдвэрлэхтэй холбоотой асуудал болоод Нийслэлийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах ажлын хүрээнд ухаж овоолсон шороог цэгцлэхийг өнөөдөр болсон Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр үүрэг болголоо. Түүнчлэн Богдуул, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудыг шуурхай эхлүүлж, эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй, стандарт норм, дүрмийг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүрэг, даалгавар өглөө.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд