No menu items!
HomeСэтгэлзүйн эрүүл мэндЗүрхээ сонсЗүрхээ Сонс #16: Амжилт бол тогтсон үнэлэмжгүй зүйл

Зүрхээ Сонс #16: Амжилт бол тогтсон үнэлэмжгүй зүйл

-

“Ногоон Бөмбөлөг” сэтгэл зүйн төвөөс эрхлэн гаргадаг “Зүрхээ Сонс” подкастыг та бүхэндээ албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Шинэ дугаартаа өнгөрсөн оноо хэрхэн үнэлж дүгнэх, түүний ач холбогдлын талаар ярилцлаа.

Подкастыг сонсох:

Амжилт гэж юу вэ?

Амжилт бол тогтсон үнэлэмжгүй зүйл. Хүн болгоны хувьд энэ нь ялгаатай байдаг. Магадгүй хэн нэгэн өөрийнхөө амжилтыг үнэлж, дүгнэх гэж байгаа бол хийж чадсан зүйл маань юу байсан бэ гэдэгт илүү төвлөрөх хэрэгтэй. Тухайлбал, ажил мэргэжлийн хувьд ахих, гэр бүлийн харилцаа сайжрах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн харилцааны хувьд ямар байснаа үнэлж, дүгнэж болно шүү дээ. Ингэснээр бид юуг уучлах ёстой вэ, цаашдаа яах хэрэгтэй, мөн юунд талархах вэ гэдэг орон зайг өөртөө бий болгодог.

Туулж өнгөрүүлсэн амьдрал, туршлага бол таны салшгүй нэг хэсэг. Тэгэхээр та үүний байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд, үнэлэх боломж байгаа эсэхийг өөрөөсөө асуугаарай. Өөрөөр хэлбэл та үүнийг бодитоор харж чадах уу гэсэн үг. Тэгэхээр бодит дүгнэлт хийхийн тулд  та цаасан дээр бүх зүйлийг  бичих хэрэгтэй.

Мөн хүнд үнэхээр өөрчилмөөр зүйл байдаг. Тиймээс өөрийн онцлог, санхүүд тулгуурлаад ирэх жилийн төлөвлөгөөндөө нэмж оруулахад болно. Бидний хяналтаас гадуур ч гэлээ хүчтэй мэдрэмж төрүүлдэг дурсамжууд, үйл явдал, нөхцөлүүд ч байж болно.

Хэрхэн талархах вэ?

Таныг амжилтанд хүрэхэд тусалсан хэн нэгэн байгаа бол түүндээ ч гэсэн талархсан сэтгэлээ хэлэх хэрэгтэй. Жишээлбэл, хүүхдүүд бидэнд гомдсон эсвэл баярлаж байгаагаа маш амархан байдлаар буюу зураг, дүрслэлээр илэрхийлдэг. Яг түүнтэй адилхан хэн нэгнээс уучлал гуйж, баярласнаа хэлэх эвээ олохгүй байвал олон бүтээлч аргуудаас сонгож болно. Хэрэв та хуучин оноо сайн дүгнэж чадах юм бол ирэх оны төлөвлөгөө чинь илүү уян хатан байна.

Бид өнгөрснөө ерөнхийлөх тусам тэндээс ирж буй ачаа, мэдрэмж илүү хүнд санагдана. Хорвоо дээр дан хар, эвсэл бүгд цагаан байх боломжгүй. Тиймээс өнгөрсөнд ямар солонгын өнгүүд байсан бэ гэдгийг олж харж чадвал ирээдүйд тань тустай юм шүү.

Туулж өнгөрүүлсэн он цаг таны нэг хэсэг бөгөөд та ухрааж, буцааж өөрчилж болохгүй. Үүнийг хүлээн зөвшөөрснөөр  эрүүл, аюулгүй, сэтгэл ханамжтай байж чадна. Мөн сэтгэцийн эрүүл мэнд дархлаатай болж, сэтгэлийн хат суух ач холбогдолтой байдаг.

Эх сурвалж: “Зүрхээ сонс” подкаст

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд