LOADING

Type to search

Н.Түвшинбаяр яг одоо өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгч байна

Share

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байна.

Цагдаагийн алба хаагчид түүнийг өнөөдөр “Интермед” эмнэлгээс очиж баривчилжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 2-ны орой Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хүнд гэмтээсэн хэрэг гарсны дараа “Интермед” эмнэлэгт очин эмчлүүлж байсан аж. 

Эх сурвалжийн хэлснээр, хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд Н.Түвшинбаярыг 48 цаг саатуулах үндэслэл бүрдсэн ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих анги цар тахлаас шалтгаалан гаднаас хүн оруулах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Мөн хохирогч болох Э.Энхбатын биеийн байдал маш хүн байгааг хэллээ. 

error: Content is protected !!