No menu items!
HomeХэн юу хэлэвН.Номтойбаяр: Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс...

Н.Номтойбаяр: Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна

-

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ялын хоногоо дуусгасан тухайгаа жиргэжээ.

Тэрээр “Та бүгд сайн байна уу? “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна” хэмээн жиргэсэн байна..

Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхээс хэдхэн хоногийн өмнө хо ригдсон. Иймээс түүний гэр бүлийнхэн Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч  сонгуулийн сурталчилгааг үргэлжлүүлсэн ч ялагдал хүлээсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Тодруулбал, анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.

Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж. нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон я лын хугацаа дуусгавар болж, суллагджээ.

Н.Номтойбаярын УИХ-ын гишүүн байхдаа хэлж байсан онцлог үгүүдээс түүвэрлэн хүргэж байна.

2017 ОНЫ 08 САРЫН 18

Өдрийн сонинд өгсөн ярилцлагад,

“Херо” бичлэгээ алдлаа л гэдэг. Санаатай, санамсаргүйг нь хэн мэдлээ. Ямар ч байсан Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Иймэрхүү нөхрийг тагнуулынхан “муужгай” гэдэг юм. Баатар, Хүрэлсүх хоёрын бичлэгийг сошиалаас сонсоод ямар хөгийн урвагч новш, муужгай вэ л гэж бодсон. Уур ч хүрэх, гомдох, юу юу ч болов, хэсэгтээ л шоконд орсон.

Итгэл үнэмшил, журмын нөхдөөсөө урваж, муужгайдан байж улайрна гэдэг чин юу гэсэн үг вэ. Хүрэлсүхийн хувьд хүн чанар, нөхрийн өмнө хүлээсэн хариуцлага, ёс зүй, зарчим түрхэн зуур гарт баригдаад гарах албан тушаалаас хямдхан юм байна. Ардчилсан намын гишүүдээс Х.Баттулгаа дэмжээгүй нөхөд байсан. Гэхдээ тэд Хүрэлсүх шиг манай намынхантай хуйвалдаж муужгайдаагүй. Дэмжээгүй нь зүгээр л сонгуульд оролцоогүй. Хүрэлсүх бол хөгийн новш байж. Ийм үг хэлж байгаадаа танай сонины уншигчдаас хүлцэл өчье.

“Топор” нэртэй муужгайн асуудлыг түр орхиод Хүрэлсүхийг намын дарга, дараагийн Ерөнхий сайд гэж төсөөлөхөд, үүнийг хийж чадах уу гэдгийг ажил хэрэгч талаас нь харъя. УИХ-д тойргоос хоёр, жагсаалтаар нэг сонгогдож байсан. Улс төрд хөл тавьснаас хойш дөрөв дэх удаагаа Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна. Мэргэжлийн хяналтын сайд, Онцгой байдлын сайд, хамтарсан Засгийн үед Шадар сайд байсан бол одоо ч мөн Шадар сайдын алба хашиж байгаа хүн. МАН-ын хувьд намын даргаас бусад бүх өндөр албан тушаалд байсан.

Энэ албан тушаалуудыг хашиж байхдаа хүний амьдралд өгөөжөө өгсөн, монголд хэрэгтэй яг ямар хууль санаачлав, мэргэжлийн хяналтад яг ямар бодлогын өөрчлөлт хийв. Харамсалтай нь 1980 оны орос стандарт хэвээрээ л байна. Онцгой байдлын хувьд түймэр дээр очиж зургаа авахуулдаг. Түүнчлэн фургоны асуудалд орохоос гадна, хүний амь нас урьдчилан сэргийлэх яг ямар бодлогын арга хэмжээ авсан бэ. Зөвхөн өнгөрсөн нэг жилд хорь орчим хүн хордож, осолдож нас барлаа. Улс төрийн намын албан тушаалтан байхдаа намдаа нэг ялалт авчирсан уу. Харин ч Н.Энхбаярыг намаас хөөх ажиллагааг санаачилж, залуучуудын ард нуугдан тэднийг турхирч, намаа яаж хоёр хуваасан билээ. Энэнээс болж 2012 онд МАН ялагдаж, АН ялж, үр дүнд нь аж ахуйн нэгжүүд дампуурч, ард иргэд яаж ядуурав. Үүнээс үүдэлтэй балгийг арилгах гэж Ж.Эрдэнэбатаар ахлуулсан Засгийн газар яаж зовж, ард нь гарав.

Хүрэлсүх 2012 онд нам ялагдуулсныхаа дараа гадаад руу яваад өгсөн. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараа МАН-ын байрны гадаа хэсэг нөхдийг турхирч гэр бариулан намынхаа эсрэг ажиллаж, яаж муухай харагдууллаа. Энийг би Хүрэлсүх Австралиас удирдсан юм байна даа гэж сүүлд бодох болсон. 2014 онд эрх баригч АН задарч, засагт манай намыг урихад гэнэт гадаадаас ирээд Шадар сайд болно гээд зүтгэсэн.

Тэр үед цөөнхийн буюу манай намын 26 гишүүний ихэнх нь “зугтсан нь биш зүтгэсэн нь” гэдэг зарчим үйлчилнэ гээд Хүрэлсүхийг хүлээж аваагүй. Тэр үед намын дарга, өнөөдөр Хүрэлсүхээр муужгайдуулаад байгаа М.Энхболд түүнийг зүтгүүлсээр байгаад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Шадар сайд болгосон.

2016 оны УИХ-д намын нөхөд хэн хүнгүй нэр дэвшиж зүтгэхэд, “би нэр дэвшихгүй” гээд уурлан байж бултсан. Дараа нь 30 хүрээгүй Д.Гантулга хүртэл гараад ирэхэд энэ хүн амаа барьсан. Ачаа үүрэх болохоор алга болчихоод ямбыг нь эдлэх болохоор гитар бариад гараад ирдэг. Ийм зарчимгүй байж болохгүй ээ. Би энэ үед УИХ дахь цөөнхийн бүлгийн дэд дарга байсан хүний хувьд голтой ярина. Ядаж УИХ-д Хэнтий аймгаас хоёр удаа сонгогдохдоо тэнд үлдээсэн Хүрэлсүхээр овоглох, сонгогчид нь талархах яг ямар ажил хийсэн юм бэ. Одоо юу хийж байна вэ. Айлын эрх хүүхэд шиг аашлаад л. 2011 онд намын генсек байхдаа наадмын үеэр намын дарга, Ерөнхий сайд болно гэж аашилж л байсан. Бодит үнэн, дүгнэлт ийм л байна. Та дүгнэлтээ бас хий. Ардын намд итгэсэн, хүлээлттэй байгаа иргэдээс тэр хүний амбиц үнэтэй гэж үү” хэмээжээ.

2018 ОНЫ 11 САРЫН 27

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан хэрэг дэгдэж байсан. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр холбогдож байсан юм.

Тэрээр энэ талаар “Намын Удирдах зөвлөлийн тогтоолд энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангахыг эсэргүүцбэл намын дүрмийн 4.4-т зааснаар улс төрийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. ЖДҮХС-тай холбогдсон гишүүд УЗ-ийн хуралд орж болохгүй гэсэн шаардлага тавихаар ЖДҮ-тэй нэр холбогдсон Д.Амарбаясгалан шаардлага тавьсан хүмүүст хариуцлага тооцно гэж байна. 

У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан хэргийг намайг зохион байгуулсан гэж дуудсан. Үүний дагуу тайлбар, мэдүүлэг өгсөн. Тусгай хяналтын дэд хороонд тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, миний бие болон авлига, цагдаа, тагнуулын газрын дарга нар хаалттай хуралдсан. 

Ингэхэд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан зүйл тогтоогдоогүй. Харин У.Хүрэлсүх өөрийгөө тагнуулдуулсан мэт жүжиг тавьсан нь гүйцэтгэх ажиллагааны шугамаар тогтоогдсон. 

Үүнээс хойш тухайн хэрэг юу болсон нь тодорхойгүй таг чиг болсон. Харин энэ хэргийг зохион байгуулсан хоёр цагдаагийн нэг  болох У.Хүрэлсүхийн төрсөн эгчийн хүүхэд н.Ганхүү Улаан-Үдийн ерөнхий консулаар саяхан томилогдсон” хэмээж байв.

2018 ОНЫ 12 САРЫН 18

“Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг нь мөн гэдгийг олж тогтоолоо.  2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд У.Хүрэлсүх өөрийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын “Жаргалант мах импекс” компанийн нэрээр нэг тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээн дээр гарын үсэг зурсан.

Улмаар энэ зээлээ 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327 сая төгрөгийг, 2017 оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөгийн нь тус тус авсныг олж тогтоолоо. Мэдээж үлдэгдэл 800 сая орчим төгрөгийг авсан нь тодорхой.

Хэдийгээр нотлоход хэцүү ч шударга ёсыг хүссэн нэгэн эмэгтэй энэ баримтыг надад өгсөн. ЖДҮ-чин Ерөнхий сайдтай болчихлоо. МАН-ын ЖДҮ-чин намын даргатай болчихлоо.

ХОМ-тээ У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай, хоёр орчим тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх, автомашин, мотоцикль, Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар байгаа өндөр зэрэглэлийн амралтын газар гэх мэтчилэн олон тэрбум төгрөгийн хөрөнгийг бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авснаа тайлбарлах цаг нь болчихоод байна. 

Тиймээс Ерөнхий сайдыг өөрөө өргөлдлөө өгөхийг шаардаж байна. Хэрэв өөрөө өгөхгүй бол У.Хүрэлсүхийг огцруулах бичгийг би өөрийн бланк дээрээ дахин өргөн барина. 48 цагийн хугацаа өгч байна. 

У.Хүрэлсүх ард иргэддээ шинэ жилийн бэлэг болгоод өөрөө өргөдлөө өгчих болов уу гэж би итгэж байна. 

Энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногт дэлгэх байсан ч Ерөнхий сайдын Япон дахь айлчлал давхацсан учраас нэр хүндийг нь бодоод өнөөдөр дэлгэж байна” хэмээн хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж байв.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд