No menu items!
HomeХоол, шим тэжээлЦээж хорсоход хүргэдэг 10 хүнс

Цээж хорсоход хүргэдэг 10 хүнс

-

Ходоодны хүчил улаан хоолойруу орох үед цээж хорсож эхэлдэг. Тиймээс бид идэж буй хүнсэндээ анхаарах нь нэн чухал юм. Хэрэв таны цээж байнга хорсдог бол дараах хүнснээс аль болох татгалзаарай.

1. Өөх тос ихтэй хоол хүнс

Өөх тос ихтэй хоол хүнс нь цээж хорсолтыг өдөөж байдаг. Харамсалтай нь үүнд авокадо, бяслаг, самар гэх мэт эрүүл, тэжээллэг  хүнс ч багтана. 

Өөх тос ихтэй хоол хүнс нь цээж хорсолтонд хоёр байдлаар нөлөөлдөг. 

Нэгдүгээрт, тэд улаан хоолой ба ходоодны хоорондох сфинктер булчинг сулруулдаг. Энэ булчин суларсан үед ходоодны хүчил улаан хоолой руу саадгүй орж цээж хорсолтыг үүсгэдэг байна.

Хоёрдугаарт, өөх тос ихтэй хоол хүнс нь холецистокинин дааврын ялгаралтыг идэвхжүүлдэг. Энэ даавар нь сфинктерийг сулруулж, хүчилтөрөгчийн рефлюкс үүсгэдэг ажээ.

2. Гаа

Гаа нь хоол боловсруулалтыг дэмждэг хүнс гэж нэрлэгддэг. Гэсэн хэдий ч энэ нь цээж хорсолтыг үүсгэдэг гэсэн судалгаа гарчээ.

Нэг судалгаагаар гаа өндөр тунгаар хэрэглэх нь хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлдэг болохыг тогтоосон байна. Судлаачид гаа нь улаан хоолойн салст бүрхэвчийг цочроох замаар цээж хорсолтыг үүсгэдэг гэж үзжээ.

500 гаруй хүний дунд явуулсан өөр нэг судалгаагаар өдөр бүр гаа хэрэглэдэг хүмүүсийн цээж хорсох магадлал бусдаас хоёр дахин их болохыг тогтоожээ.

3. Цитрус жимсний жүүс

Цитрус жимсний жүүс нь хүчил ихтэй тул цээж хорсох шинж тэмдгийг өдөөж байдаг. Жишээлбэл, цээж нь хорсдог 382 хүний дунд нэгэн судалгаа хийжээ. Оролцогчдын 67% нь жүржийн жүүс хэрэглэсний дараа цээжний хорсолт нь улам нэмэгдэж байгааг хэлсэн байна.

4. Шоколад

Шоколад бол цээжний хорсолтыг үүсгэдэг бас нэг нийтлэг хүчин зүйл юм.

Шоколад нь өөх тос ихтэй хоол хүнсний нэгэн адил үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна шоколадыг аз жаргалын гормон болох серотониныг идэвхжүүлдэг какаогаар хийдэг. Харамсалтай нь серотонин даавар нь улаан хоолойн доод сфинктерд нөлөөлж, хорсолт үүсгэдэг ажээ. Мөн шоколад нь теобромин ба кофеины нэгдлүүдийг агуулдаг. Эдгээр нь мөн цээж хорсолтыг өдөөдөг байна.

5. Халуун ногоотой хоол

Халуун ногоотой хоол нь капсайцин хэмээх нэгдэл агуулдаг тул хоол боловсруулах явц удаашрах талтай байдаг. Тиймээс хоол хүнс шингэхгүй, ходоодонд удаан байснаар цээж хорсох эрсдэл үүснэ  гэсэн үг.

Мөн халуун ногоотой хоол хүнс нь үрэвсэлтэй улаан хоолойг цочроож, шинж тэмдгийг улам дордуулдаг байна. Тиймээс таны цээж хорсдог бол халуун ногоотой хоолноос татгалзаарай.

6. Давс

Хоолны давсаа ихдүүлэх эсвэл давслаг хоол хүнс хэрэглэх нь цээжний хорсолт үүсгэх эрсдэлт хүчин зүйл болох рефлюксийг нэмэгдүүлдэг.

Жишээлбэл, нэг судалгаагаар давс ихтэй хоол хэрэглэдэг хүмүүс, давс бага хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад рефлюксийн эрсдэл нь 70% -иар өндөр байгааг тогтоожээ.

7. Сонгино

Сонгино, ялангуяа түүхий сонгино нь цээж хорсолтыг үүсгэдэг. Энэ жагсаалтад багтсан бусад хүнсний бүтээгдэхүүний нэгэн адил сонгино нь улаан хоолойн доод сфинктерийг сулруулж, улмаар хүчил ялгаруулж, цээжийг хорсгодог байна.

Нэг судалгаагаар хүмүүс нэг өдөр энгийн гамбургер, дараа өдөр нь сонгинотой гамбургер идсэн байна. Сонгинотой бургер идсэн өдөр цээж нь маш ихээр хорсож байгааг тэд хэлжээ.

Нэмж дурдахад сонгино нь эслэг агуулсан хүнс бөгөөд сөөргөө өвчний шинж тэмдгийг улам хүндрүүлдэг гэж мэргэжилтнүүд үздэг.

8. Архи

Согтууруулах ундаа нь улаан хоолойн доод сфинктер булчинг сулруулдаг. Улмаар ходоодны хүчил улаан хоолой руу орж, цээж хорсдог.

Түүнчлэн, согтууруулах ундаа, ялангуяа дарс, шар айраг нь таны ходоодны хүчиллэг хэмжээг ихэсгэдэг аж.

9. Кофе

Кофе нь сфинктер булчинг сулруулж, хүчилтөрөгчийн урсгалыг улаан хоолойд хүргэж, цээжийг хорсгодог.  Зарим судалгаанаас харахад кофеин нь үүнд хамгийн их нөлөөлдөг гэжээ. Үүнийг нотлох олон судалгаа хэрэгтэй байгаа ч та өөрийгөө ажиглаарай. Кофе уух үед цээж хорсож байвал үүнээс татгалзах хэрэгтэй.

10. Хийжүүлсэн ундаа

Судалгаанаас харахад хийжүүлсэн ундаа нь улаан хоолойн сфинктер булчинг сулруулж, ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг байна.

Нэг судалгаагаар эрдэмтэд 15000 гаруй хүний унтах хэв маягийг ажиглаж, ойролцоогоор 25 хувийнх нь цээж шөнийн цагаар хорсдог болохыг тогтоожээ.

Ингээд судлаачид шөнийн цагаар цээж хорсгодог хэд хэдэн шалтгааныг олж тогтоосон байна. Тэд энэ явцад хийжүүлсэн ундаа хэрэглэдэг хүмүүсийн цээж бусдынхаас илүү хорсдог хэмээн дүгнэжээ. 

Эх сурвалж: healthline

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд