No menu items!
HomeСонин хачин"Сэргэлэн охин Ян Сун" киноны сонирхолтой баримтууд

“Сэргэлэн охин Ян Сун” киноны сонирхолтой баримтууд

-

Энэ киног зөвхөн домгууд л санаж байгаа. Жан Нара гэх жүжигчнийг бид энэ үеэс л мэдэж эхэлсэн гэхэд болно шүү дээ.

“Сэргэлэн охин Ян Сун” гэх нэрээр гарсан уг цувралын жинхэнэ нэр “Successful Story of a Bright Girl” юм. Тус цуврал нийт 16 ангитай бөгөөд одооогоос 19 жилийн өмнө буюу 2002 оны гуравдугаар сарын 13-нд эхний анги нь цацагдаж байжээ.

Тайваний хийсэн хувилбар болох “Sunshine Angel” гэж кино байдаг. Энэ киноноос санаа аван 2011 онд бүтээсэн. Түүгээр ч зогсохгүй Индонез улс бас “I Love You, Boss!” гэдэг нэртэйгээр мөн дахин хийж гаргаж байжээ.

Тус кинонд Рю Су-ён, Жан Нара, Чан Хёг нар гол дүр бүтээж тухайн оныхоо хамаг шагналыг түүсэн юм.

Жан Нара одоо 40 нас хүрэх гэж байгаа бөгөөд хамгийн гайхмаар нь өмнөхөөсөө ч залуухан харагдсаар. Хэн ч түүнийг 40 нас хүрэх гэж байгаа гэж хэлэхээргүй

Киноны ерөнхий үйл явдал бол Жан Нара их гэгээн, гэнэн цайлган хүн бөгөөд аавынхаа бизнесийг өвлөн авах омголон залууг хэрхэн бага багаар өөрчилж буй тухай юм. Маш сайн бичигдсэн, их гэгээлэг драма.

Дуу нь одоо болтол хүмүүсийн чихэнд сонсогдсоор. Ая нь энэ тэнд явж байвал өөрийн эрхгүй аманд ороод ирнэ гээч.

Солонгос кино сонирхогчдын маш сайн мэддэг mydramalist сайтаас тус киног их сайн үнэлсэн байдаг бөгөөд хүмүүс “Кино зохиол энгийн санагдаж болох ч үйл явдал, өгүүлэмж, дуу нь хүртэл маш сонирхолтой” хэмээсэн байна.

Тус киноны гавьяа шагналуудыг дурдах юм бол нэлээн урт болох байх.

Жүжигчин Рю Су-ён энэ киногоороо гарч ирж байсан бөгөөд Шинэ од шагналыг хүртэж, оны шилдэг 10 одоор Жан Нара, Чан Хёг нар тодорч байв. Мөн Жан Нара 2003 онд уг киногоороо телевизийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан юм.

Т.Энхжаргал
Т.Энхжаргал
Zaag.mn сайтын сэтгүүлч

шинэ мэдээ

ХОМ: Үндэсний эвслийн жагсаалтыг тэргүүлэгч Н.Номтойбаяр ₮1.5 тэрбумын барилга байгууламжтай

Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас өнөөдөр танилцуулав. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд хоёр эвсэл байгаагийн нэг нь Үндэсний эвсэл юм. Тус эвслийн жагсаалтаар нэр...

ХОМ: Х.Баттулга 267 сая төгрөгийн орлоготой

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас танилцуулав. Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2024 оны УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшиж буй....

ХОМ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн жилийн орлого 244 сая төгрөг

АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээллтэй тавьжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д гурав дахь удаагаа нэр дэвшиж...

ХОМ: Хөрөнгийн хэмжээгээр эхний аравт бичигдэж буй нэр дэвшигчид

Хуулийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлдэг. Тус газраас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.Үүнээс хөрөнгийн хэмжээгээр...

трэнд