No menu items!
HomeХоол, шим тэжээлНас ахих тусам илүү түлхүү хэрэглэх хүнс

Нас ахих тусам илүү түлхүү хэрэглэх хүнс

-

Дараах хүнсийг түлхүү хэрэглээрэй.

Эслэг ихтэй хүнс

Жимс, хүнсний ногоо, овъёос, самар, буурцагт ургамал зэрэг эслэг ихтэй хоол хүнс нь өтгөн хаталтаас сэргийлнэ. Мөн холестерин, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, жингээ барихад тусалдаг. Хэрэв та 51 ба түүнээс дээш настай эрэгтэй бол өдөр бүр 30 грамм, эмэгтэй бол ойролцоогоор 21 грамм эслэг өдөрт авч байх ёстой.

Бүхэл үрийн бүтээгдэхүүн

Энэ нь эслэгийн баялаг эх үүсвэр төдийгүй B бүлгийн амин дэмээр баялаг тул нас ахих тусам илүү түлхүү идэх хэрэгтэй. В-6 ба фолат нь тархийг эрүүл байлгахад онцгой чухал үүрэгтэй. Эдгээр витамины бага зэргийн дутагдал нь нарийн өөрчлөлтийг бий болгоно. Үр тариа нь зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлалыг бууруулдаг аж. Гэхдээ зөвхөн улаан буудайн талхаар хязгаарлаж болохгүй олон нэр төрөл байх тусмаа сайн.

Самар

Бүйлс, хушга, кешью, пекан, пистачио зэрэг модны самар нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд хөгшрөлттэй холбоотой зүрхний өвчин, тархины цус харвалт, чихрийн шижингийн 2-р хэлбэр, мэдрэлийн өвчин, зарим төрлийн хорт хавдрын өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Шингэн их уух

Ус нь биеийн температурыг хянах төдийгүй сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлд ч нөлөөлдөг аж. Өдөр бүр найман аяга уувал зохистой.

Загасны мах

Салмон, туна, хулд зэрэг загасны мах нь 7 хоногийн хоёр өдөр хоолны цэсэнд багтсан байвал зохистой. Загасны мах нь тархинд сайн нөлөөтэй DHA буюу омега-3 тосны хүчил ихээр агуулдаг.  DHA-ийн хэмжээ бага байх нь Альцгеймерийн өвчинтэй холбоотой байдаг бөгөөд үүнийг хангалттай хэмжээгээр авснаар ой тогтоолт, шинэ зүйл сурах чадвар сайжирна. Загасны махны оронд  хушга, маалингын үр, чиа үрийг мөн DHA-гийн эх үүсвэр болгон хэрэглэж болно.

Уураг ихтэй хүнс

Уураг ихтэй хоол хүнс нь хөгшрөлтөөс үүссэн булчингийн масс алдалтыг бууруулдаг. Өөхгүй мах,  сүүн бүтээгдэхүүнээс уургийн хэрэгцээгээ нөхөөрэй.

Сүүн бүтээгдэхүүн

Сүүн бүтээгдэхүүн кальциар баялаг тул ясыг бат бөх байхад тустай.  50-аас дээш насныханд өдөрт 1200 мг кальци шаардагдах бөгөөд үүнийг тослог багатай сүүн бүтээгдэхүүнээр дамжуулан авах боломжтой. Сүү, бяслагаар хязгаарлахгүйгээр тараг, цагаан будаа, баяжуулсан жүржийн шүүс, дүфү гэх мэтийг өргөн хэрэглээрэй.

Нэрс

Нэрс нь полифенол агуулдаг бөгөөд энэ нь биеийн бүх үрэвслийг бууруулдаг нэгдлүүд юм. Мөн тархины эсүүдийн холбоосыг сайжруулдаг байна. Шnнэхэн нэрс нь бялуу, маффинд хийхэд тохиромжтой.

Авакода

Судалгаанаас харахад авокадод агуулагдах антиоксидантууд нь ой тогтоолтыг сайжруулж, асуудлыг хурдан шийдвэрлэхэд тусалдаг болохыг харуулж байна. Мөн холестерины хэмжээг бууруулах, үе мөчний өвчнөөс сэргийлэхээс гадна жингээ хэвийн барихад тустай.

Улаан, улбар шар өнгийн бүтээгдэхүүн

Тарвас, гүзээлзгэнэ, улаан лооль, улаан, улбар шар чинжүү чинжүү  зэрэг жимс, хүнсний ногоо нь ликопин хэмээх байгалийн нэгдлээр баялаг юм. Судалгаанаас харахад энэ нь зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна.

Бараан навчит ногоонууд

Нүдээ эрүүл байлгахын тулд бууцай, кейл зэрэг навчит ногоог түлхүү хэрэглээрэй.  Эдгээрт агуулагдах антиоксидантууд нь шар толбо үүсэх эрсдэлийг бууруулдаг. Өдөрт хоол хүнсэндээ хэрэглэснээр хөгшрөлтөөс үүдэлтэй ой тогтоолт, сэтгэхүйн чадамж бууралтыг удаашруулна.

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд