No menu items!
HomeЭрүүл мэндХаврын улиралд дархлаагаа сайжруулах аргууд

Хаврын улиралд дархлаагаа сайжруулах аргууд

-

Хаврын улиралд хүний биеийн дархлаа муудах, амархан ядарч сулдах, стрессдэх тохиолдлууд гардаг. Улирлын өөрчлөлт, температурын хэлбэлзэл нь биднийг өвчинд илүү өртөмтгий болгодог байна. Тиймээс та дархлаа дэмжих дараах аргуудаас хэрэгжүүлээрэй.

1. Хангалттай нойр авах

Хангалттай сайн унтах нь дархлааг сайжруулах энгийн арга юм. Учир нь нойр болон дархлааны систем хоёр хоорондоо нягт холбоотой. Нойр хангалтгүйгээс болж бие ядарч сульдан, өвчинд илүү өртөмтгий болдог байна. Та хоногт дор хаяж, 7 цагийн нойр авч байх хэрэгтэй.

Хэрэв та нойргүйддэг бол унтахаасаа нэг цагийн өмнө гар тус, телевиз, компютерийн дэлгэц ширтэж болохгүй.  Учир нь тэдгээрээс ялгарч буй цэнхэр гэрэл нь нойрны хэмнэлийг алдагдуулдаг.

2. Амьсгалын дасгал хий

Стресс, сэтгэлийн түгшүүрээс ангижрах нь дархлааг хүчирхэг байлгах түлхүүр юм. Дэлхийн хэмжээнд дэгдсэн цар тахлын улмаас хүмүүсийн стрессийн түвшин нэмэгдэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Удаан хугацааны стресс нь үрэвслийг өдөөж, дархлааны эсийн үйл ажиллагааны тэнцвэргүй байдлыг үүсгэдэг.

Стрессээ тайлах, тайвшрахын тулд бясалгал, дасгал, йог хийх, давстай бүлээн усанд орох зэргийг хослуулан туршиж үзээрэй. 

3. Хүйтэн шүршүүрт ороорой

Өдөр бүр 2-3 минутын турш хүйтэн шүршүүрт орох нь дархлаа сайжруулах арга гэдгийг та мэдэх үү? Хүйтэн шүршүүр нь зүрх судас, амьсгалын замын эрхтэн болон булчингийн тогтолцоонд тустай бөгөөд таны сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, бодисын солилцоог идэвхжүүлдэг.

Саяхны судалгаагаар өдөр бүр хүйтэн шүршүүрт орох нь өвчинтэй тэмцэх цагаан эсийн тоог нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ (халуун шүршүүрт ордог хүмүүстэй харьцуулахад). Учир нь хүний бие нь хүйтэн шүршүүрт орох үед  биеэ дулаацуулахын тулд бодисын солилцоог хурдасган,  дархлааны системийг идэвхжүүлдэг байна. Ингэснээр цусны цагаан эсүүд ялгардаг.

4. Ургамлын гаралтай хоолыг түлхүү хэрэглэх

Жимс, хүнсний ногоо, самар, үр, буурцагт ургамал зэрэг хүнс нь шим тэжээл, антиоксидантаар баялаг тул таны дархлааг сайжруулна. Эдгээр хүнсэнд агуулагдах антиоксидант нь үрэвслийг бууруулах бөгөөд таны гэдсэнд ашигтай бактери агуулдаг. Гэдэсний ашигтай бактери нь таны дархлааг сайжруулж, биед хортой эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг нэвтрүүлэхгүй байхад тусалдаг. Жимс, хүнсний ногоо нь витамин С зэрэг шим тэжээлээр баялаг тул ханиад хүрэхээс хамгаална.

5. Пробиотик

Пробиотик хэмээх ашигтай бактери нь хоол боловсруулах эрхтнийг сайжруулахад тустай. Энэ нь тараг, даршилсан байцаа, кимчи, кефир, мисо зэрэг хүнсэнд агуулагдана.

Судалгаанаас харахад гэдэсний  ашигтай бактери  нь дархлааны эсийг хэвийн байлгах, эрүүл эсүүд болон хорт халдлагад өртөж болзошгүй организмуудыг ялгахад тусалдаг гэжээ. Хэрэв та исгэсэн хоол хүнсийг тогтмол хэрэглэдэггүй бол пробиотикийн нэмэлт уугаарай.

6. Хангалттай шингэн уух

Хүний биед шингэн дутагдвал  толгой өвдөж, анхаарал төвлөрөлт буурч, хоол боловсруулах чадварт саад учирдаг. Эдгээр хүндрэлүүд нь өвчинд мэдрэмтгий байдлыг нэмэгдүүлдэг байна. Тиймээс хүн хаврын улиралд ядарч сульдахгүйн тулд шингэнээ заавал ууж байх хэрэгтэй.

Эх сурвалж: uppliva

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Орон нутагт 300 мянган орон сууц барина

“Хот хөдөөгийн сэргэлт” ажлын хэсгийн арван тавдугаар хуралдаан төрийн ордонд боллоо. Хуралдааныг нээж Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга...

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

трэнд